Ж.Эрхэмбаатар: Хөгжлийн банкны зээлдэгчидтэй хийсэн уулзалтын араас сайд, дэд сайд нар ярьж нөлөөлөхийг оролдож байна

Л.Бямбажав
2022/02/25

Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар: Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн шийдвэрээр Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын ажлыг аваад 14 хоног болж байна. Энэ хугацаанд хугацаа хэтэрсэн зээлийг эргэн барагдуулахад анхаарч ажиллалаа. Хоёрдугаарт, Хөгжлийн банканд өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлээ. Хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн байна. Ерөнхий сайдын зүгээс цаашид алдаа дутагдал гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах чиглэл өгсөн. Энэ хүрээнд бид ажиллаж байна.  

Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ нь 750 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн. Хамгийн удаан гэвэл Монгол драйв милк ХХК-тай холбоотой хэрэг 886 хоног анхан шатны шүүхэд дээр шийдвэрлэгдэж чадахгүй хугацаа алдаад явж байна. Хоёрдугаарт "Эрэл" компанитай холбоотой хэрэг 497 хоног шийдвэрлэгдээгүй удаа дараа хойшлогдож байна. Мөн 365 хоногийн хоцролттой компани байна.


Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар саатуулж байгаа асуудалд анхаарч ажиллаж байна. 

Давж заалдах шатны шүүх дээр нэг хэрэг, хяналтын шатны шүүх дээр шүүх хуралдааны товыг хүлээж байгаа зургаан хэрэг буюу 173 тэрбум төгрөгийн зээлийн асуудал. Үндсэндээ 1.2 их наяд төгрөгийн маргаан шүүхийн шатанд явж байна. 

Дээрх зээлүүд нэг өдөр үүсээгүй. Улс төрийн нөлөөлөл орсон байна.  Хөтөлийн цементийн үйлдвэртэй холбоотой зээлүүдээс хойш нарийн судалгаа хийгээд үзэхэд улс төрийн нөлөөлөл байна. Улс төрийн нөлөөллөө хэрэгжүүлэхдээ өөрийн хамаатан садан, хамаарал бүхий этгээдээ тодорхой албан тушаалд томилуулах замаар хэрэгжүүлж байсан байна гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосон. Гэтэл эдгээр хүмүүс одоог хүртэл ажлаа хийж байна. Зээл олгох процесст эрсдэлийн болоод хуулийн, барьцаа хөрөнгийн гэхчлэн маш олон судалгаа гаргаж байж шийдвэр гаргадаг. Энэ шийдвэр гаргалтад оролцсон ажилчдыг нэг бүрчлэн шалгаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол ажлаас нь чөлөөлж байгаа. Үүнийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Мөн АТГ-аас нэр бүхий албан тушаалтнуудыг чөлөөл гэдэг албан бичиг ирсэн.

Улстөрчид өөрсдийн хүмүүсээрээ дамжуулж зээл авсан нь хийсвэр дүгнэлт биш. АТГ-аас бүлэглэж үйлдсэн гэсэн хүндрүүлсэн нөхцөл байдал явж байгаа. Бүлэглэж үйлдсэн гэдэгт зөвхөн зээл олгох тухай шийдвэр гаргасан гүйцэтгэх захирал бус эрсдлийн, хуулийн зээлийн судалгааны материал оруулж өгсөн хүмүүс  нь зээлдэгчийн бодит нөхцөл байдлыг өөрчилж шаардлага хангаж байгаа гэдэг дүгнэлт оруулж өгч хамтаараа үйлдсэн асуудал шалгагдаж байгаа. Шалгагдаж буй хүмүүс нь зээл авсан хуулийн этгээдийн хувьцааг эзэмшиж байсан хүн ч байна. 

30 хувийн хувьцаа эзэмшдэг атлаа зээл олгох процесст өөрөө оролцсон байх жишээний. Эрүүгийн хэрэгт шалгагдаад яллагдачаар татсан хүмүүс нь одоо ч ажлаа хийж байна. Зарим нэг тохиолдолд зээлдэгчтэй хийсэн уулзалтын дараа мэдээлэл задарч байна. Мөн зээлдэгчтэй хийсэн уулзалтын араас сайд, дэд сайд нар ярьж байна. АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн хүмүүсийн нэр мэдээллийг Хөгжлийн банканд өгсөн. Ихэнх зээлдэгчдийн тохиолдолд  нэг сая төгрөгийн дүрмийн сантай төслийн компани нэртэй үндсэн бизнесээсээ тусдаа компанид зээл олгосон байна. Дансыг нь хаах гэхээр ямар ч гүйлгээ хийдэггүй атлаа охин компаниаараа бүх л лиценз, зээлийн хөрөнгө оруулалтын үр дүнд үүссэн хөрөнгөө бүртгэсэн байна. Хэрэв шаардлага гарвал бидний үйл ажиллагаанд саад болж байгаа  албан тушаалтнуудыг ил зарлана" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 7 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 8 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 8 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 9 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 10 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 11 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 12 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 12 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 13 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 13 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 14 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 15 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 2026/03/28