Л.Энх-Амгалан: Гурван настнуудыг хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт авна

О.Шүрэнцэцэг
2022/02/08

БШУЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын нийт багш, ажилчдын 78.7 хувь, ЕБС-ийн 69.3, дээд боловсролын багш ажилчдын 58 хувь нь III тундаа хамрагдсан. Судалгаанд хамрагдсан нийт багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдийн 48 хувь нь 100 хувь танхимаар хичээллэж байж хоцрогдол нөхнө гэдэгт нэгдсэн. Эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал бий. Энэ бол ковид19-ийн эцэг, эхчүүдийн үүрэг ямар чухал болохыг харж болохоор байсан.

Гурван настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт авна. Хоёр насандаа бүртгэлээс хасагдсан хүүхдүүдийг шинээр бүртгэнэ. Энэ нь нэлээн асуудал дагуулна байх.

"Гурван настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт авна. Гэхдээ хоёр насандаа бүртгэлээс 

Монгол Улсын хэмжээнд гурван настай 76763 хүүхэд байгаагаас СӨБ-ийн түвшинд 61 хувь буюу 47000 хүүхдийг хамруулах боломжтой. Тиймээс төрийн өмчит цэцэрлэгийн багтаамжийг шахна.Мөн хувийн цэцэрлэгүүдийн багтаамжийн тооцоо судалгаа хийж байна. Ингэхдээ

  • Гурван настай хүүхдүүдийн 61 хувь

  • Дөрвөн настай хүүхдүүдийн 86 хувь

  • Таван настай хүүхдүүдийг 100 хувь тус тус хамруулахаар зорьж ажиллаж байгаа" гэж мэдээллээ.

Цахимаар хичээллэх хугацаанд дөрвөн сурагч тутмын нэг нь сэтгэл зүйн хямралд орж, ганцаардсан, хичээлээс хоцрогдсон гэдэг судалгаа гарсан. НҮБ-аас танхимын сургалтаар хичээллэх зөвлөгөө өгсөн. Цахимаар хичээллэсэн байдалд судалгаа хийхэд муу үр дүн гарсан. Ковидын өмнөх, ковидын дараахь хоцрогдол гарсан. Техник хэрэгсэл, дата байхгүйгээс цахим сургалтад хамрагдаж чадаагүй байдал их байсан. Багш нарын ачаалал их байсан зэрэг сөрөг үр дүнгүүд их байсан. Өмнөх онуудтай харьцуулахад сургууль завсардалт 60 орчим хувиар өссөн.

ЕБС-ийн сурагчид харьяалал хамаарахгүй хаанаас ч сайн багшийн хичээлийг сонгон үзэх боломжтой болж байгаа.

Хоёрдугаар сарын 14-өөс танхимаар долоо хоног хичээллэж эхлээд халдварын тохиолдол бага байвал дараа долоо хоногийн цахим хичээлийг танхим руу шилжүүлнэ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 6 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 9 цагийн өмнө
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 10 цагийн өмнө
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ Өчигдөр
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2026/07/31
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2026/07/31
Ирэх сард болох барилдаанууд 2026/07/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/07/31