Б.Сайнбаяр: Гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун импортлогдож, ШТС-уудаар борлуулагдаж байна

М.Төгөлдөр
2021/12/23

Сүүлийн үед шатахууны чанар муу, бензин зарцуулалт өндөр байгаа тухай иргэд шүүмжилж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр /2021.12.23/ шатахууны чанартай холбоотой асуудлаар “Шатахуун хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбоо”-оос мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед шатахууны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, үнийн чөлөөлөлт нэрийн дор импортлогчид үнийг үгсэн нэмэгдүүлж байна. Шатахуун бол суурь үнэд нөлөөлдөг стратегийн чухал бүтээгдэхүүн юм. Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий шатахуунаа  импортоор гаднаас авдаг хараат орон.


Өнөөдөр экспортлогч ОХУ-аас хараат гэхээсээ илүү “Роснефть” компаниас бүтээгдэхүүн импортлогч цөөн хэдэн компаниас хэрэглэгчид хараат болж, үнийн өсөлт дор амьдарч байна.

Импортлогчид шатахууны үнийг буулгах, шатахууны чанар, стандартыг сайжруулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хангах талаар огт оролдлого, санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Харин өөрсдөө төрийн бодлого, хууль, шийдвэрийг үргэлж өөрсдийн талд ашигтай байдлаар гаргуулж, үүнийхээ үр өгөөжийг иргэдэд хуваалцах биш, гагцхүү өөрсдийн ашиг болгон шингээж ирсэн.

Импортлогчдын хувьд төрөөс эдэлж байгаа бүх хөнгөлөлттэй, таатай нөхцөлүүдийг дурдья.

  1. Засгийн газрын тогтоолоор 2015 оноос эхлэн хилийн аль боомтоор оруулахаас хамаараад нефть бүтээгдэхүүн, шатахууны онцгой албан татварыг тэглэсэн ба 2018 оноос татваргүй оруулах боомтуудын тоог нэмэгдүүлсэн. Энэ нь алслагдсан аймгуудыг хямд үнэтэй шатахуунаар хангах нөхцөлөөр өгч буй хөнгөлөлт боловч орон нутгийнханд хотынхоос ч өндөр үнээр шатахуунаа борлуулж байна.
  2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар 2015 оноос хойш шатахуун импортлогчид НӨАТ-ын татвараа хилээр шатахуун оруулснаас хойш 30 хоногийн дараа төлөх хөнгөлөлт эдэлж байна. Бусад бүх импортлогчид хилээр оруулж ирсэн бараандаа тэр даруй хил гаалийн татвар, онцгой албан татвар, НӨАТ-ын татвараа төлдөг.  
  3. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шатахуун импортлогчдод зориулан Засгийн газар, Монголбанк хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд 2012-2016 оны хооронд 167 тэрбум төгрөгийг үнийн алдагдлын зөрүүнд авсан.
  4. Хамгийн сүүлд 11 дүгээр сарын 22-нд Үнийн зөвлөлөөр хэлэлцээд шатахууны үнийг чөлөөлж, импортлогчдод алдагдлаа иргэдийн халааснаас нөхөх шийдвэрийг гаргасан. Үүнээс хойш үнэ огцом өсөөд байна.

2019 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумьяабазар  ажиллаж байх үед тогтоол гаргаж, АИ 92 шатахууны үнийг 1400 төгрөгөөр тогтворжуулан хамгаалалт хийсэн ба үүний алдагдлын зөрүү 50 гаруй тэрбум төгрөгийг төсвөөс гаргалгүй олон улсын худалдааны зарчмаар Монгол дахь гадаадын төлөөлөгч компанийн тусламжтайгаар шийдвэрлэж, импортлогчдод дээрх зөрүүг буцаан олголт хийсэн байна. Эдгээр арга хэмжээнүүдээс өмнө ч үнийн зөрүү, алдагдлыг импортлогчдод төсвөөс олгож ирсэн. Гэсэн ч энэ бүх хугацаанд шатахууны үнэ өссөөр ирсэн.

 Шатахууны чанарын хяналт

 Мөн шатахууны чанарт иргэд, хэрэглэгчид маш гомдолтой байна. Хилээр орж ирж байгаа шатахуунд түргэвчилсэн шинжилгээ гэдэг шиг нэг удаагийн тестээр шинжилгээ хийж байна. Уг нь шатахууны октаныг л гэхэд моторын шаталтын аргаар шалгаж үздэг олон улсын стандарттай. Гэтэл улсын хэмжээнд Газрын тосны лабораторт ганцхан тийм хэмжигч байсан нь 2019 оноос хойш ажиллахаа больсон. Ажиллуулдаг техникч нь байхгүй, аль эсвэл сэлбэг нь байхгүй юу гэдгийг ч мэдэхгүй. Бүхэл бүтэн улс байж хэрэглэгчийн төлөө ийм байдалтай ажиллаж байна.

Шатахуун импортлогч компаниудад хэрэглэгчийн эрх ашгийн төлөө үнийн хяналт, чанарын хяналт хоёрыг төр тогтоож чадаагүй. Үргэлж тэдний эрх ашгийн талд үйлчилж байсан нь шатахуун импортлогчид  өөрсдийн төлөөллөө улс төрд гаргаж, хүссэн хууль шийдвэрээ төрийн нэрээр гаргуулж ирсэнтэй холбоотой.

Шатахуун хэрэглэгчдийн холбооноос цаашид хэрэглэгчдийн эрх ашгийг импортлогчдын эрх ашгаас дээгүүр тавьдаг байхыг импортлогчдоос болон төрөөс шаардаж бид энэхүү хэвлэлийн бага хурлыг хийлээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 14 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 14 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 15 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 19 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 19 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27