Зөрүүтэй тайлбар: Омикрон хувилбар ИЛРЭЭГҮЙ & шинжилгээ огт ХИЙГДЭЭГҮЙ

М.Төгөлдөр
2021/12/22

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Омикрон хувилбарыг ПГУ-д суурилсан NGS буюу вирусийн бүрэн генийн дарааллыг тогтоох аппаратаар илрүүлэх боломжтой. ХӨСҮТ дээр шинжилгээний аппаратыг суурилуулан хувилбаруудыг тодорхойлдог болсон”  тухай долоо хоногийн өмнө УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр танилцуулсан.

Гэтэл өчигдөр /2021.12.21/ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дотоодод омикрон хувилбарын 2 тохиолдол бүртгэгдлээ гэх мэдээлэл гарав. Уг мэдээлэлд  Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Манай улсад арваннэгдүгээр сарын 26-наас хойш нийт 54 нислэгээр 5,000 гаруй зорчигч ирсэн. Эдгээр иргэдээс онгоцны буудалд буумагц түргэвчилсэн болон PCR оношлуураар шинжилгээ авч байгаа. Мөн ирснээс хойш дөрөв дэх өдөр дээр нь PCR шинжилгээ хийж байна. Сэжигтэй болон эерэг гарсан тохиолдлыг генийн дараалал тогтоох шинэ лабораторид вирусийн генийн дарааллыг тогтоож байна. ОДООГООР ОМИКРОН ХУВИЛБАР ТОГТООГДООГҮЙ" гэдэг хариултыг өгөв. 

Харин манай редакцийн зүгээс дотоодод Омикрон хувилбар илэрлээ гэхэд бид бэлэн үү? Үнэхээр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаярын хэлж байгаачлан Омикрон хувилбарыг дотооддоо илрүүлж чадаж байгаа эсэхийг тодруулахаар ХӨСҮТ-ийн лабораторид ажилласан юм. 

Энэ оны эхээр манай улсын гурван лаборант хоёр сарын турш туршлага судлан, мэргэшсэн байна. Харин арав гаруй хоногийн өмнө манай улс Омикрон хувилбарыг илрүүлэх өндөр үнэтэй тоног төхөөрөмж, оношлуурыг ДЭМБ болон Австралийн ЗГ-ын тусламжаар хүлээн авчээ. 

ХӨСҮТ-ийн Нэгдсэн Лабораторийн албаны дарга Б.Бумдэлгэрээс Омикрон хувилбар илрүүлэх шинжилгээ хийгдэж эхэлсэн эсэхэд дараах тайлбарыг авлаа. 

Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Батбаяр Генийн дараалал тогтоох шинжилгээгээр Омикрон хувилбар илрээгүй гэдэг мэдээллийг өглөө. Шинжилгээ хэрхэн хийгдэж байгаа вэ? 

Омикрон хувилбар илрүүлэх шинжилгээ огт хийгдээгүй юм чинь яаж илрэх юм бэ /инээв/

Юу гэсэн үг вэ? Салбарын сайд нь долоо хоногийн өмнө хийгдэж эхэлсэн тухай хэлсэн шүү дээ 

Бид ОУ-ын байгууллагын санхүүжилтээр төхөөрөмжөө хүлээж аваад арав гаруй л хонох гэж байна. Япон улсад туршлага судлаад ирсэн лаборант нар хуучин сорьцоос, өмнөх хувилбарууд дээр л туршилтыг хийж байна. Өнөөдрийн байдлаар суурьлуулах, тохиргооны шатандаа явж байна. Он гаргаад нэг сорьцонд 1,3 сая төгрөг зарцуулагдах өндөр өртөгтэй уг шинжилгээг /Омикрон илрүүлэх/ хийж эхэлнэ. 

Тэгэхээр албаныхны өгч байгаа мэдээлэл нь худал болж таарч байна уу? 

Яагаад чухам тийм мэдээлэл өгсөн юм бол. Би сайн мэдэхгүй байна. 

Омикрон хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал. Омикрон хувилбарын нууц үе богиносч, халдвар тархах эрсдэл өндөр болсон тухай яригдаж байгаа энэ үед хэрвээ тохиолпдол бүртгэгдлээ гэхэд бид бэлэн үү?

Хувь хүнийхээ бодлыг хэлэх үү? Бид нэг их сандралдаад, айгаад байх хэрэггүй. Ихэнх иргэд хоёр тун вакцинаа авчихсан байна. Туссан ч хөнгөн тусна. Эерэг байвал эмчилнэ. Арга хэмжээг урьдын адил авна. Тархалт хурдтай л гэж байгаа болохоос бусдаар бол айж, сандрах зүйл байхгүй. 

Та бүхэн он гаргаад хувилбаруудыг илрүүлээд эхлэх юм байна гэж ойлголоо. Тэгвэл шинжилгээ хийх сорьцын нөөц хангалттай байгаа юу? 

Бидэнд 600 сорьцонд шинжилгээ хийх л нөөц бий. Энэ нь маш бага гэсэн үг. Гадаадаас ирж байгаа иргэдийн  ПГУ шинжилгээ эерэг гарсан тохиолдол бүрийг Омикрон хувилбар илрүүлэх шинжилгээнд хамруулах боломжгүй. Эмч нарын санал болгосон дээж болон түүврийн аргаар л шинжилгээг хийнэ. Түүнээс биш тохиолдол бүрийг бататгах боломжгүй гэсэн үг. 

Мэдээлэл өгсөнд баярлалаа

Баярлалаа 

Зариг.мн "НЭГ СЭДЭВ"-ийн хүрээнд "НЭГ ӨДӨР"-ийн дотор өөрчлөгдөх зөрүүтэй тайлбар, байр суурийг сурвалжиллаа

2021.12.21 10:30 цаг "ГАДААДААС ИРСЭН ИРГЭДЭЭС ОМИКРОН ИЛЭРЧЭЭ" гэсэн гарчиг бүхий мэдээллүүд зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарлаа  

2021.12.21 13:10 цаг ЭМЯ: Одоогоор Монгол Улсад тус хувилбарын батлагдсан тохиолдол баталгаажаагүй тухай албаны мэдээлэл цацагдав

2021.12.21 17:20 цаг ХӨСҮТ Нэгдсэн лаборатори: Омикрон хувилбар илрүүлэх шинжилгээ огт хийгдэж эхлээгүй байна. 

                                                                                 ОМИКРОНЫ ТУХАЙ 

ДЭМБ арванэгдүгээр сарын 24-ний өдөр “SARS-CoV-2” вирусний хамгийн сүүлд үүссэн “B.1.1.529” хувилбарыг “Омикрон” гэж нэрлэж, “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд оруулсан юм. Түүнээс хойш “SARS-CoV-2”-ын тархалтад хяналт тавьж, геномийн дарааллыг тогтоож, шинэ хувилбарын анхны тохиолдлууд, голомтын талаар мэдээлэхийг улс орнуудад уриалжээ. Мөн “COVID-19”-ийн тархвар зүй, халдвар хамгааллын арга хэмжээнүүдийн үр нөлөө, эсрэг биетийн саармагжилтад “омикрон”-ы үзүүлэх үр дагаврын талаарх ойлголтыг улам сайжруулахын тулд хээрийн судалгаа, лабораторийн үнэлгээ хийхийг зөвлөж байв.

“Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 86 оронд омикрон хувилбар бүртгэгдээд байна. Халдварын тархалт мутацид орж тархсанаас үүсэх эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тухайлбал, 1-2 сарын дараа дэлхийн олон оронд дельта болон омикрон хувилбарын оргил үе гарах магадлал их байна. Омикрон хувилбарын нууц үе богиносч, халдвар тархах эрсдэл өндөр болсон. Зөвхөн Омикронд зориулсан вакцины судалгааг олон улсад хийж байгаа юм. Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа одоогоор 2.5 хоног байна. Энэ бол маш богино хугацаа гэдгийг ЭМЯ мэдээлэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана 12 минутын өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд 29 минутын өмнө
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа 2 цагийн өмнө
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 2 цагийн өмнө
Улаанбаатарын метро 19.5 км урт байна 2 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив 2 цагийн өмнө
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 4 гэр, 10 өвөлжөө өртжээ 4 цагийн өмнө
Уулын замд төмрийн хог тээвэрлэж явсан ачааны автомашин онхолджээ 5 цагийн өмнө
Т.Баярхүү: Нисдэг тэргээр сайд нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй 5 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлэг 15:00 цагт хуралдана 5 цагийн өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ 6 цагийн өмнө
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Түймрийн нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь ажиллаж байна 8 цагийн өмнө
Зүүн зүгийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна 8 цагийн өмнө
​ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын виз олголтыг хөнгөвчлөхөд анхааран ажиллахыг хүсчээ 23 цагийн өмнө
АН-ын бүлэг Ерөнхий сайдыг уучлалт гуйх хүртэл Байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авав Өчигдөр
Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд нь хүртэл худлаа ярьдаг асуудалд хариуцлага тооцдог байх ёстой Өчигдөр