Б.Энхбаяр: Шүүхийн томилгоотой холбоотой Ерөнхийлөгчийн шийдвэр нь урьд өмнө гараагүй анхны кейс болж байна

Л.Бямбажав
2021/09/07

ЕТГ-ын мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай ярилцлаа. 

Тэрбээр "Ерөнхийлөгч шүүхийн шинэ хуулийн үзэл санаанд үнэнч байгаагаа дахин нотолсон шийдвэр гаргасанд баяртай байна. Шүүх эрх  мэдэл гэдэгт шүүгч (бүх шатны шүүгчид), Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо багтдаг.

Ийм бүтцээр 2005-2020 он хүртэл ажиллаж ирсэн. Энэ бүтцийн томилгооны гурвууланд нь  Ерөнхийлөгч оролцож ирсэн. Шүүх эрх мэдэл бүхэлдээ нэг эзэнтэй болсон энэ байдал Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед улам төгөлдөршсөн. Ерөнхийлөгчид дээрх эрх мэдлийг ердийн хуулиар олгосон. Гэтэл Үндсэн хуульд “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийг УИХ-д танилцуулснаар бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон хоёр эрх нь бүх шатны шүүгчдийг мөн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох эрхийг л өгсөн. 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлт гарсны дараа Цэцэд хүсэлт гаргасан тал нь гомдлоо татаж авсан тохиолдол байдаггүй. Энэ утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү шийдвэр нь хуульд тухайлан тусгаагүй анхны кейс болж байна. Гэхдээ Цэцэд маргаан шийдвэрлэх хуульд зааснаар маргааны хэлэлцүүлгийн аль ч шатанд хүсэлтээсээ татгалзах бүрэн эрхтэй. Энэ утгаараа өмнөх Ерөнхийлөгчийн Цэцэд гаргасан хүсэлтийг одоогийн Ерөнхийлөгч татаж авлаа. Энэ нь юуны урьд улс төрийн шийдвэр. Анхны кейс учраас Цэц Их суудлын хуралдаанаа зарлаж хуралдуулахыг үгүйсгэхгүй" гэлээ. 

Үргэлжлэлийг доорх ВИДЕО-ноос үзнэ үү. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18