Өршөөлийн хуульд 4938 хүн хамрагджээ

Л.Бямбажав
2021/09/03

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Өршөөл үзүүлэх тухай хууль"-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСИЙН ДАРГА Б.БИНДЭРЪЯА:

Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр  УИХ-аар батлагдаж, долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийн хэрэгжилтийг наймдугаар сарын 25-ны байдлаар хүргэе. Нийт гурван төрлийн эрүүгийн хэргээр ял эдэлж байсан хүмүүс энэ хуульд хамрагдсан.

  • 2017 оны зургадугаар сарын 30-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2002 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн,
  • 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн,
  • 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн,

Өршөөлийн хуульд залилан үйлдсэн мөн  мансуурах, сэтгэгцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэсэн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс мөн албан тушаалын гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамрагдахгүй. 

Хохирсон иргэд нөхөн төлбөрөө нэхэмжлэх бүрэн боломжтой. Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1897 ялтныг өршөөн хэтрүүлж, тавдугаар зүйлийн 5.1-5.3 дугаар зүйлд зааснаар 499 хүнд холбогдох 425 хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, зургадугаар зүйлийн 6.1-6.3 дахь хэсэгт зааснаар 602 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 166 ялтан суллагдаж, долдугаар зүйлийн 7.1-7.3 дахь хэсэгт зааснаар 1061 ялтанд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасч, наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 879 хүнд холбогдох 873 хэргийг өршөөн шийтгэлээс чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх үзүүлэлтээс харахад, Өршөөл үзүүлэх тухай хуульд давхардсан тоогоор 4938 хүн хамрагдсан. 

  • Хорих ялаас өршөөн хэлтрүүлснээр суллагдсан иргэд нийт 253, 
  • Торгох ялаас-1134
  • Зорчих эрхийг нь хязгаарлах ялаас-15
  • Нийтэд тустай ажил хийлгэх-302



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18