Афганчуудыг онгоц хүлээлгүй газраар гарч явахыг зөвлөөд эзэнгүй нохдыг аврахаар “Аэробус” явуулжээ

Б.Хонгорзул
2021/08/26

Их Британийн Батлан хамгаалахын сайд талибуудаас аврагдахын тулд онгоц хүлээн үймж байгаа афганчуудад газраар гарч явахыг зөвлөсөн тухай “Times” сонин мэдээлж байна. 

Кабулын нисэх буудалд олон арван мянган хүн АНУ болон НАТО-той хамтран ажилласны төлөө амь насаа алдахаас айн ямар ч үнээр хамаагүй хил давахын тулд онгоцонд суух гэж үймсэн хэвээр. АНУ-ын зүгээс нисэх буудалд цугласан хүмүүсийг наймдугаар сарын 31-ний дотор зөөж дуусахаар тохиролцсон. Гэвч тэр олон мянган хүнийг 31-н гэхэд яагаад ч зөөж дуусахгүй нь ойлгомжтой болоод байна. Энэ зуур “Талибан” ахин мэдэгдэл хийж 31-ээс хойш афган иргэдийг онгоцоор зөөхийг зөвшөөрөхгүй гэсэн. Иймд АНУ нь ядаж өөрийн иргэдийг тохирсон хугацаанд багтаан гаргахын тулд нисэх буудлын хамгаалалтад гарч байсан цэргүүдээ хэсэгчлэн гаргаж эхэлжээ. Мөн Байден нь Тагнуулын төв газрын тэргүүн Уильям Бёрнсийг Афганистан руу илгээж “Талибан”-ы дээд удирдагч Барадартай нууцаар уулзуулан, афганчуудыг зөөж дуусах хугацааг сунгах гэж хичээсэн ч амжилтад хүрсэнгүй.

Ийм нөхцөлд нисэх буудал дах афганчуудад онгоцоор хил давна гэх найдвар бараг үлдсэнгүй.

Үүнтэй холбоотойгоор Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес афганчуудад хандан онгоцонд суух боломж хайхын оронд шууд газраар гарч явахыг зөвлөжээ. Тэрээр “Би боломжтой бол өөр зам сонгож үзэх байсан. Хэрэв тэд гуравдагч улс руу гарч явмаар байгаа бол ийм зам нь илүү аюулгүй, илүү сайн байх байсан юм. Би тэднийг газраар хил давахыг зөвлөх байсан” гэж “Times” сонинд ярьжээ.

Амь наана там цаана гэсэн хүмүүст ийм зөвлөгөө тохирч болох мэт санагдаж болох юм. Гэтэл афганчуудыг онгоцон дах сул зай бүрийн төлөө нүдээ ухаж өгөхөөс наагуур юм болж байх зуур Афганистанд эзэнгүй нохой, муур асрах газар ажиллуулж байсан Британийн тэнгисийн явган цэрэг асан Пэн Фартингийг тойрсон дуулиан олон хүнийг цочроожээ.

Яагаад гэвэл Пэн Фартинг нь одоо тэжээж байгаа 140 нохой, 68 муургүйгээр Афганистаныг орхиж явахаас татгалзсан байна. Түүний энэ шийдвэрийг амьтадын эрхийг хамгаалагчдын хүчтэй дэмжлэгийг авсан нь мэдээж. Ер нь европчууд эзэнгүй муур, нохойг асарч халамжлахыг жинхэнэ ардчилсан хүнлэг нийгмийн маш чухал шинж гэж үздэг нь нууц биш тул Фартингийн үйлдлийг олон зуун мянган хүн дэмжсэн нь ойлгомжтой. Энэ олон зуун мянган хүн афган муур нохойг аврах хандив цуглуулж, “Аэробус А330”-ийг түрээсэлжээ. Их Британийн Засгийн газар өөрийн зүгээс онгоцыг Кабул хүрээд буцаж ирэх боломжоор хангахаар шийдсэн байна. Ерөнхий сайд Борис Жонсон эзэнгүй муур нохдыг талибуудаас аврах тусгай ажиллагааг шууд хяналтдаа авч, бүх зүйлээр тусалж дэмжихийг Батлан хамгаалах яамандаа үүрэгджээ. Афганчуудыг онгоцонд суух гэж хүлээлгүй газраар гарч явахыг зөвлөсөн Батлан хамгаалахын сайд Бэн Уоллес нь амьтадын эрхийг хамгаалагчдын түрээсэлсэн “Аэробус А330”-ыг Кабулд газардаад аюулгүй буцаж хөөрөх боломжоор хангана, гол нь Фартинг нь 140 нохой, 68 муураа асрах газрын ажилтнуудын хамт нисэх буудалд хүртэл авчрах ёстой гэжээ.

Энэ бол америкчууд, европчууд хайртай эд зүйлс, дуртай идээ ундаа, тэжээдэг муур нохойгоо жирийн афганчуудаас илүү үзэж байгаа анхны тохиолдол биш юм. Үүний өмнө Германы цэргийнхэн Кабулаас гарахдаа агуулахдаа байсан олон мянган лонх дуртай шар айраг, улаан дарсыг талибуудын гарт устгагдахаас сэргийлэн нэн тэргүүнд онгоцоороо тээвэрлэсэн тухай мэдээ гарч байсан. Удалгүй америк цэргүүд албаны нохдоо тусгай нислэгээр зорчигчдын суудалд суулган тохь тухайгаар гаргасан тухай бичлэг бас гарсан.

Энэ бүхэн Кабулын нисэх буудалд үймсэн олны амь нас болон АНУ ба түүний холбоотнуудын нэр хүндэд сайнаар нөлөөлөхгүй байгаа нь ойлгомжтой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 13 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 13 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 14 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 20 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 21 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 22 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25