Британи дах ажиллах хүчний хомсдол хэвийн үеийнхээс 14 дахин их болсон

Л.Бямбажав
2021/08/25

Британийн хөдөлмөрийн зах зээл дээр сая гаруй ажлын байрны санал ирэхтэй зэрэгцээд хоёр сая гаруй ажилгүй иргэд бүртгэгдсэн парадокс байдал үүсээд байгаа тухай “Bloomberg” мэдээлжээ. Ажлын хүчний хомсдол нь хэвийн үеийнхээс 14 дахин өндөр байгаа юм байна. Британийн Засгийн газар ийм олон ажлын байр эздээ хүлээж байгааг цар тахлын дараа эдийн засаг эрчимтэй сэргэхийн шинж гэж үзжээ.

 Одоогийн байдлаар ажиллах хүчний энэ  их хомсдол эдийн засгийн өсөлтийг удаашруулж байгаа юм байна. Ачаа тээвэр, барилга угсралт ба хүнсний үйлдвэрийн салбарт хамгийн их ажиллах хүч шаардлагатай болоод байгаа аж. Улмаар ачааны машины жолооч нар ховор байгаагаас бараан бүтээгдэхүүний нийлүүлэлт удааширч, үүнийг дагаад супермаркетуудын лангуунууд хоосрох болсон байна. Иймд үйлдвэрлэгчид нь Засгийн газарт хандан Европын холбооны жолооч нарт түр виз олгох замаар энэ хомсдолыг арилгах санал гаргасан ч Засгийн газар зөвшөөрөөгүй байна.

 

Гэхдээ есдүгээр сараас ажиллах хүчний энэ их хомсдол багасна гэсэн тооцоо байгаа аж. Учир нь, есдүгээр сарын 30-нд Ажлын байрыг хадгалах төрийн хөтөлбөр (Coronavirus Job Retention Scheme)-ийн үйлчлэх хугацаа дуусахыг дагаа олон зуун мянган ажилтнууд шинэ ажлын эрэлд гарч эсвэл хуучин ажилдаа буцаж орно. Британийн Үндэсний статистикийн товчооны мэдээгээр наймдугаар сарын эхээр 700 мянгаас 1,2 сая ажилтан “коронавирусийн амралт” аваад байсан. Үүн дээр нэмээд 2019 оны сүүлээр хөл хориод орж хөдөлмөрийн зах зээлийг орхисон ахиад 490 мянган хүн байгаа юм байна.

 Тэгэхээр “Coronavirus Job Retention Scheme” хөтөлбөр дуусахаар 1 гаруй хүн ажлын эрэлд гарах нь гарцаагүй болно. 2020 оны намар эхэлсэн энэ хөтөлбөрийн хүрээнд Британийн Засгийн газар хөл хорионд орсон ажилтнуудын цалингийн 80 хувийг төлж байсан. Энэ оны долоодугаар сараас эхлээд компаниудыг цалингийн 10 хувийг төлөхийг үүрэгдэж төр 70 хувийг дааж байсан. Харин наймдугаар сараас энэ харьцаа 20 ба 60 хувь болж өөрчлөгдөөд байгаа юм. Британийн Засгийн газар энэ хөтөлбөрт 70 тэрбум фунт зарцуулаад 1 сая гаруй англичуудад ажлын байраа алдалгүй хадгалах боломж олгож, ажилгүйдлийг мэргэжилтнүүдийн анхааруулж байсан 10 хувь давуулалгүйгээр ердөө 4,7 хувьд барьж чаджээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18