С.Энхболд: Гэрээр эмчлүүлж буй иргэдэд 160 мянган төгрөгийн эмчилгээний багц олгож байгаа

Л.Бямбажав
2021/06/22

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цар тахлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл Цар тахлын хуулийг сунгах эсэхийг хэлэлцэж байгаа юм. 

Хуулийн төслийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулсны дараа Байнгын хорооны гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Эрүүл мэндийн даатгалын сангаас 2 их наяд төгрөгийг зарцуулах гэтэл 30 гаруй хувийг нь зарцуулах боломжтой, үлдсэн 60 хувийг нь зарцуулах эрхийг Засгийн газарт өгөөч гэж байгаа нь буруу. Ковидыг 8 сая төгрөгөөр эмчилж байна гэсэн, сүүлдээ энэ нь 4 сая төгрөг болж буурсан бололтой. Одоо иргэд нь хүнд байхад хуульд өөрчлөлт оруулах гээд сууж байдаг арчаагүй юм даа. Өчнөөн мөнгө гарын салаагаараа гоожуулсан та нар. Хэрэггүй үед нь шал дэмий өрх бүрээс шинжилгээ авчихаад одоо үнээ нэмчхсэн. Сонгууль дууссанх гэж тэгж байгаа юм уу. Үнэндээ та нарт итгэхгүй байгаа. Хийх бүх эрхийг нь өгсөн шүү. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Бид Ковидын эмчилгээний удирдаж гаргасан. Иргэн өвдсөн бол төлбөрийг нь даатгалын сангаас гаргах тушаалыг гаргасан. Танд буруу мэдээлэл очсон юм шиг байна. Цаг тухай бүрт нь бид өөрчилж байгаа. Өмнөх тушаалаар эрчимт эмчилгээнд нэг хүн 4.3 сая төгрөгийн зардлаар эмчлэгддэг байсан бол үүнийг өөрчилж 7.7 сая төгрөгийн тариф батлагдсан. Үүнд нэн шаардлагатай эм тарианууд бүгд орсон.  Эрүүл мэндийн даатгалын сангаас гэрээр эмчлүүлж буй иргэдэд 70 мянган төгрөгийн багц олгохоор заасныг мөн өөрчилж 160 мянган төгрөг болсон. Тухайн өрхийн эмнэлэг тухайн өвчтөнд авч өгнө гэсэн үг. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Хуулийг сунгахаас өмнө хэрэгжилтийг нь УИХ-ын чуулган дээр сонсмоор байна. Ковидын эмчилгээний эмнүүд Эрүүл мэндийн даатгалын санд орсон нь сайн хэрэг. Энэ талаар өмнө нь гишүүд хөндөж байсан. Жирэмсэн эхчүүдийн вакцинжуулалтын асуудал яах ёстой вэ. Хөхүүл эхчүүд мөн хийлгэх шаардлагатай юу. Хүүхдүүдийн вакцин хэзээ орж ирэх вэ. 2022 онд иргэддээ хийх вакцинаа судалж байгаа юу. Гурав дахь тун удахгүй хийгдэх байх, бэлтгэлүүдийг хангаж байгаа юу.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

Жирэмсэн эхчүүдийг вакцинжуулаад эхэлсэн. "Файзер" вакциныг жирэмсний 14-30 долоо хоногтой эхчүүдэд хийж байгаа. Манай улс 2.5 сая вакцин худалдан авах гэрээ хэлэлцээ хийгээд түрүүчээсээ хүлээж авсан. Хүүхдүүдийн тухайд мөн "Файзер" вакциныг 12-17 насны хүүхдүүдэд хийх зөвшөөрөлтэй. 12-15 насныханы вакцинжуулалтыг ирэх долоо хоногийн эхээр гэхэд хийгдэнэ. Бэлтгэл ажлыг хангаж байна. Хөхүүл ээжүүдэд мөн вакцин хийж байгаа. Одоогийн байдлаар 860 хөхүүл эх вакцинжуулалтад хамрагдсан байна. 16-17 насны 10294 хүүхэд вакцин хийлгэсэн.

 УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Ковидын хуулийн үйлчлэлийг сунгахыг дэмжихгүй байна. Ковидын хууль үйлчилж байх хугацаанд Засгийн газар эрх мэдлээр дутаагүй. Төр болон иргэдийн хооронд итгэлцэл байж энэ цар тахлыг ялна. Гэтэл иргэдийн итгэлийг төр алдсан.Итгэлийг нэг л алдвал буцаж хэвэндээ орохгүй. Цар тахлын хуулийг сунгаж,  Эрүүл мэндийн даатгалын мөнгийг Засгийн газар захиран зарцуулах асуудлыг оруулж ирсэн байна. Энэ хэрхэвч байж болохгүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн 1 их наяд төгрөгийг зарцуулчихсан байгаа. Одоо үүнийг Засгийн газраас мөнгөжүүлэх боломж байхгүй. Нийгмийн даатгалын санд өртэй байгаа шүү. Одоо Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг туух гэж байна. Энэ бол Засгийн газрын дураараа мэддэг мөнгө биш. Энэ бол иргэдийн ирээдүйд хадгалуулсан мөнгө. Иргэдээс асуухгүйгээр ийм шийдвэр гаргаж огт болохгүй. “Хойшлуулагдсан эрх бол үгүйсгэгдсэн эрх юм” гэж үг бий. Төр өөрөө ковидоос аюултай корона болчихсон байх вий дээ. Өнгөрсөн хугацаанд хүний эрхийн асуудалд Засгийн газар хэр мэдрэмжтэй хандсан бэ. Цар тахлын үед Улсын онцгой комисс шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Хүний эрхийн үндэсний комиссыг ч оролцуулахгүй, хянуулахгүй байгаа. Манай Баянзүрх дүүрэгт өмнө нь АН-ын үед томилогдсон найман хэсгийн ахлагч Ковидын үед хүнсний талон авч байсан нь илэрсэн.  Мөн коронавирусийн үед иргэдэд үзүүлж байсан тусламжаас авч байсан нь илэрсэн. Үүнийг цэгцлэх шаардлагатай. 

Шадар сайд С.Амарсайхан:

-Цар тахлын хуулийг сунгах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ сунгахгүйгээр цаашаа ковидтой тэмцэх асуудал Засгийн газарт хязгаарлагдана. Хаа хамаагүй ингэж ярьж болохгүй, Б.Энхбаяр гишүүн ээ. Эрүүл мэндийн салбар угаасаа тогтолцооны гажуудалтай байсан. Эрүүл мэндийн даатгалын санд гүйцэтгэлийн системийг нэврүүлэхтэй зэрэгцээд ковидын хүндрэлтэй нүүр тулсан. Засгийн газрын 40 тэрбум төгрөг хаашаа орсон бэ гэж асууж байна. Өнөөдрийг хүртэл энэ мөнгө цар тахалтай тэмцэх эм тариа, ор, дэр, ажилтнуудын зардал, илүү цагийн цалин хөлсөнд зарцуулагдсан. Одоо  цар тахлын үед Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг иргэддээ зарцуулахгүй юм бол энэ сангийн мөнгө байх хэрэг байгаа юм уу. Энэ эрхийг нь бид салбарт нь өгөх гэж байна.Төвлөрсөн системийг задлахыг тулд Өрхийн эмнэлгүүдээр дамжуулж гүйцэтгэлээр нь олгоно.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18