П.Эрдэнэ:Малчин даатгуулагч нийгмийн даатгалын 13 төрлийн үйлчилгээ авах эрхтэй

Б.Хонгорзул
2021/06/03

НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнэтэй  малчин даатгуулагчид чиглэсэн нийгмийн даатгалын бодлогын асуудлаар ярилцлаа.

  • Улсын хэмжээнд хичнээн малчин байна, тэдгээрийн нийгмийн даатгалын хамралт ямар байна гэдгээс асуултаа эхэлье.
  • Үндэсний статистик хорооны мэдээллээс үзэхэд 2020 онд Монгол Улсад 298.8 мянган малчин байна. Үүнээс 55.2 мянган малчин нийгмийн даатгалын байгууллагатай сайн дурын даатгалын гэрээ байгуулан  шимтгэл төлж байна. 
  • Малчдын хамралтыг сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Тухайлбал малчид 5 жилийн өмнө тэтгэврээ тогтоолгох боломжтой байдаг юм байна лээ. Энэ талаар мэдээлэл өгөөч.
  • Төрөөс малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд бодлогоор анхаарч, хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь 2018 оноос эхлэн хуулийн болзол нөхцөлийг хангасан малчин даатгуулагч 5 жилийн өмнө тэтгэврээ тогтоолгох боломжийг бүрдүүлсэн явдал юм. Нийгмийн даатгалын байгууллага нь өндөр насны тэтгэврийг  эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тогтоож олгодог. Харин малчдын тухайд нийтдээ 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил нь малчнаар ажилласан эрэгтэй 55 нас хүрээд, нийтдээ 20-иос доошгүй жил, үүний 12 жил 6 сараас доошгүй хугацаанд нь малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 насанд хүрээд  өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой. Энэ хуулийн хүрээнд 2020 онд нийгмийн даатгалын байгууллагаас 17216 малчинд өндөр насны тэтгэвэр тогтоож, олгосон ба үүнд тэтгэврийн даатгалын сангаас 54.5 тэрбум төгрөгийг зарцуулсан.
  • Тухайлсан жилүүдийг малчнаар ажилласан байх болзол тавьж байгаа юм байна. Малчнаар ажилласан гэдгийг нь яаж нотлох вэ?
  • Малчдын тухайд албан журмын болон сайн дурын даатгалд даатгуулдаг. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж байгууллага эсвэл иргэнтэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ байгуулан цалин хөлс авч ажиллаж байгаа бол албан журмаар даатгуулна. Харин дөрвөн цагийн эргэлтэд малаа маллаж, ашиг шимээр нь амжиргаагаа залгуулдаг малчдын тухайд өөрсдийгөө болзошгүй эрсдэлээс хамгаалж сайн дураар даатгуулдаг. 1995 оноос өмнө нэгдэл, сангийн аж ахуйд малчнаар ажилласныг нь хөдөлмөрийн дэвтэрт үндэслэн нотолно. Харин 1995 оноос хойшхи малчнаар ажилласан хугацааг оны сүүлд зохион байгууллагддаг мал тооллогод малчин өрх, мал бүхий өрх гэж малаа тоолуулсан А данс бүхий иргэдийг малчнаар ажилласанд тооцно.   
  • Малчин даатгуулагчид боломж олгосон нөхөн даатгалын хууль хэрэгжиж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?  
  • Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн  тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2020 онд хэрэгжүүлж ажилласан.  Тус   хуулийн дагуу 1995-2019 оны хооронд малчнаар ажиллаж байсан ч шимтгэл төлөлт нь тасарсан иргэдэд нэг удаа шимтгэлээ нөхөн төлөх боломжийг олгосон бөгөөд 17.5 мянган малчин хувиараа хөдөлмөр эрхлэгч  энэхүү хуульд хамрагдаж шимтгэлээ нөхөн төлсөн байна. УИХ-аас тус хуулийн хэрэгжих хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Иймд энэ хугацаанд амжиж нөхөн даатгалд хамрагдах боломжтой гэж ойлгож болно.
  • Хуулийн үйлчлэлд хамаарах зорилтот бүлэг тодорхой байна. Тэгвэл эсрэгээрээ хамрагдах боломжгүй хүмүүс байгаа юу?    
  • Тийм. Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчээс өөр ажил хөдөлмөр эрхэлсэн хугацаа, гадаадад ажиллаж амьдарсан хугацаа, бүх төрлийн боловсролын байгууллагад өдрийн ангид суралцсан хугацаа хамаарахгүй. Мөн цэргийн алба хаагчийн болон нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэд, дээрх хугацаанд хорих ял эдэлсэн иргэдийн хувьд энэхүү хуульд хамрагдах боломжгүй юм. Насны хувьд 15-60 насны иргэд хамрагдана гэж мөн зааж өгсөн.
  • Шимтгэл нөхөн төлөх дүнгийн талаар?
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний нэг сарын нөхөн төлөх шимтгэлийн хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420.000 төгрөг)-ний 10 хувь буюу сард 42.000  төгрөг, жилд  504.000 төгрөг байна. Иргэд харъяа нийгмийн даатгалын хэлтэс, сумын нийгмийн даатгалын байцаагчдаа хандаж, нийт шимтгэл төлсөн хугацаа, нөхөн төлөх боломжтой хугацаа зэргээ тооцуулаад зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
  • Нөхөн даатгалд хамрагдахын ач холбогдол ер нь юу юм бэ? Ер нь нийгмийн даатгалд хамрагдсан малчид ямар үйлчилгээ авах боломжтой вэ?
  • Ихэнх малчид сайн дурын даатгалд хамрагддаг бөгөөд тэтгэвэр, тэтгэмж,  ҮОМШӨ-ний даатгал гэсэн 3 төрлийн даатгалд даатгуулдаг. Тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, даатгуулагч нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тухайн даатгуулагчийн ар гэрт үлдсэн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд  сар бүр олгоно.  Тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг эмнэлгийн хуудсыг үндэслэн олгодог. Мөн жирэмсний болон амаржсаны тэтгэмж, даатгуулагч нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж олгоно. Малчдын хувьд малаа хариулж явахдаа морь, мотоциклоос унаж бэртэх зэргээр хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа учир үйлдвэрлэлийн осолд өртөх  магадлал  өндөр байдаг. Энэ сангаас мөн  7 төрлийн тэтгэвэр, тэтгэмж төлбөрийг олгодог  байгаа. Ингээд нийтдээ 13 төрлийн тэтгэвэр, тэтгэмж төлбөрийг нийгмийн даатгалын сангаас малчид маань авах боломжтой. Нөхөн даатгалд хамрагдахын ач холбогдол нь дээрх үйлчилгээнүүдийг авахаас гадна шимтгэл төлсөн хугацаа нь нэмэгдсэнээр тэтгэврийн эрх үүсч байгаа явдал юм. Өнгөрсөн онд л гэхэд нийт 17.5 мянган даатгуулагч шимтгэлээ нөхөн төлснөөс 8300 нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна. Ингэснээр эдгээр иргэд цаашид сар бүр тэтгэвэр авч насан туршийнх нь нийгмийн баталгаа нь хангагдаж байгаа юм.
  • Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 11 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 11 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 12 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 12 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 13 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 14 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 14 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 15 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 15 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 17 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 18 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 18 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр