Зах зээлийн хатуу зарчмаар бизнес эрхлэгч эрсдлээ зайлшгүй тооцож үзсэн байх хэрэгтэй

М.Төгөлдөр
2020/12/06

Үндэсний үйлдвэрлэгч “Монлайн” сүлжээ үйлдвэрийн захирал А.Чимэд-Очиртой ярилцлаа. Тэрээр энхийн цагт үйлдвэрлэл эрхэлж байсан хүний хувьд улс эх орноо хүнд байдалтай байгаа энэ цаг үед хувь нэмрээ оруулах нь иргэний үүрэг хэмээн үзэж УОК-т хандив өргөсөн үндэсний үйлдвэрлэгч юм. 

Өдрийн мэнд хүргэе. Дотооддоо тамирчдын бэлтгэлийн хувцас үйлдвэрлэдэг компани хөл хорионы энэ үед ямар нөхцөл байдалтай байна вэ? 

Баярлалаа. Манай “Монлайн” спорт хувцас үйлдвэрийн компани 2012 оноос эхлэн дотоодынхоо зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Улаанбаатарт 16 ажилтан төв салбарт ажилладаг бол 21 аймагт сүлжээ үйлдвэр, дэлгүүрүүдэд нийт 400 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Монгол улс цар тахлаас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосон цагаас эхлэн буюу үндсэндээ нийт 10 сар гаруй хугацаанд манай үйлдвэр ажилласангүй гэж хэлж болно. Учир нь бүх нийтийн арга хэмжээг зохион байгуулах боломжгүй байсан учир спортын ямар нэгэн арга хэмжээ энэ хугацаанд зохион байгуулагдаагүй гэж ойлгож болно. 8, 9 дүгээр саруудад харин үйл ажиллагаа хэвийн горимдоо ороод явж байсан ч бид дотооддоо вирусийн тархалтыг алдсанаар хатуу хөл хорионд ороод байна даа. 

Тэгэхээр танай үйл ажиллагаа энэ хугацаанд бүрэн зогссон гэж ойлголоо. Эрсдлийг хэрхэн даван туулж байна. Ажлын байраа хадгалах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ? 

Спортын арга хэмжээг нээхгүй л бол манай үйл ажиллагаа зогсчихдог. Гэхдээ бид бүхэн төр засгийнхаа шийдвэрийг дагаад ажиллаж байна. Хэдийгээр үндсэн үйлдвэрлэл байхгүй байгаа ч энэ хугацаанд компанийн эзний хувьд ямар нэгэн ашиг харалгүй ажлын байраа хадгалж үлдэх тал дээр ажилчдаа өөрсдийг нь цалин, орлоготой байлгах үүднээс тэдэнд амны хаалт болон хамгаалах хувцас зэргийг үйлдвэрлэх ажлыг олж өгсөн. Тэд маань өөрсдийгөө болгоод энэ хүрсэн. 8, 9 дүгээр саруудад олсон ашгаараа хатуу хөл хорионы энэ үед ажилчдынхаа цалинг 50-80 хувиар бодож олгоод явж байна. Цаашид бизнес эрхлэгчийн хувьд 2-3 сарын цалинг нь өгөөд явах нөөцтэй гэж тооцон ажлын байраа хамгаалж байна даа. 

Танай хамт олон ийм хүнд нөхцөлд байж УОК-т 20 сая төгрөгийн хандив өгсөн байсан шүү дээ. 

Өгөе гэвэл ганцаасаа гэдэг шиг энхийн цагт ашиг орлоготой ажиллаж байсан хувийн хэвшлийнхэн улс орон хүнд байдалтай байгаа энэ үед сэтгэлийн дэм тус хүргэх нь зүй ёсны хэрэг гэж бодож байна. Олон жил үйлдвэрлэл эрхэлж улсдаа татвар төлсөн ч гэлээ тэр татвар маань та бидний сайн сайхны төлөө нийгэмд зарцуулагддаг. Тиймээс ч сайхан цаг ирэхэд эргээд бизнес эрхлэх боломжтой байгаа иргэний хувьд ийм хүнд үед нь хэл ам хийгээд байх хэрэггүй гэж боддог. Ер нь аливаа бизнес бүхэн эрсдэлтэй нүүр тулгардаг. Харин үүнийг тооцсон байх нь зах зээлийн алтан дүрэм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс орон л биш бол төрд бүх бурууг тохох учиргүй. Энэ бол миний л харж, баримталж байгаа өнцөг юм шүү. 

Бид давагдашгүй хүчин зүйлтэй тэмцэж байна. Алдаа дутагдал байгаа хэдий ч эдийн засаггүй бол хэрхэн эрүүл мэндээ хамгаалах вэ гэсэн иргэд олон байна. 

Вирусийн тархалтыг хумьж, хяналттаа авч чадсан улс орнууд хатуу хөл хорио тогтоож чадсан учир юм шүү дээ. Манай засгийн газар хатуу байж чадахгүй байна. Хоёрын хооронд хориод ч байгаа юм шиг үгүй ч юм шиг л байна. Хэсэг хугацаанд л тэвчих хэрэгтэй гэж миний хувьд харж байгаа. Эдийн засгийг хамгаалах үүднээс банкны хүүг царцаах хэрэгтэй гэж үзэж буй иргэд ч байна. Нэг талаасаа зөв боловч нөгөө талаас банк ашгийн байгууллага. Хадгаламж эзэмшигчиддээ хүү төлж байгаа. Үүний оронд үнэхээр эрсдэл үүрэх хэмжээнд хүрсэн ААН байгууллагуудад ажилчдынхаа 50, 60 хувийн цалинг тавь гээд нэг жилийн хугацаатай хүүгүй зээлийг олгож болох юм. Харин түрээсийн төлбөр нь хоёр аж ахуйн нэгжийн хоорондын асуудал учир үүнд төрөөс нөлөөлөх боломжгүй болов уу гэж харж байгаа. 

Таны хувьд ажлын байраа хадгалах тал дээр маш их анхаарч ажил олгогчийн зүгээс ийм эрсдлийг даваад гарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа гэж ойлголоо. 

Монлайн компани өнөөдрийг хүртэл явж ирсэн түүх нь манай хамт олны хүч. Гэтэл ашиг олох үедээ олдог ч санхүүгийн сахилга баттай байж мөн хэдэн сарын эрсдлийг тооцож давах чадвартай байх хэрэгтэй. Мөн сар жилээр орлого бүтээсэн ажилчиддаа ажил зогссоноор шалтаглах нь дэмий харин ч нэгэн гэр бүл болсон таныг болон компанийг тань бүтээж байгаа орлоготой байлгасан ажилчиддаа яаж ийж байгаад 50/60 хувийн цалинг нь өгөөд явж болно. Улсын төсөв байнга л улайлттай байдаг. Нэгээс нь аваад нөгөөхийг нь нөхдөг зарчимтай хожил үгүй арга зам руу нэг ч гэсэн аж ахуйн нэгж төрөө түлхэхгүй байх учиртай л гэж боддог. Тиймдээ ч үйлчлүүлэгч байхгүй байхад бүсээ чангалаад даваад гарна гэж итгэж байгаа. Ер нь хаа хаанаа эх оронч үзэл асар их дутагдаж байна. Одоо би би, манай манай гэх цаг мөч мөн үү гэдгийг иргэн хүнийхээ хувьд жоохон бодмоор байна. Сайхан цаг удахгүй ирнэ дээ. 

Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Танд болон танай хамт олонд амжилт хүсье. 

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн байр суурийг тодруулж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье. 


Ярилцсан: М.Төгөлдөр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18