Европын зэвсгийн үйлдвэрүүд Америкийн технологиос татгалзана


Европын зэвсгийн үйлдвэрүүд Америкийн технологи ашиглахаас татгалзахаар шийдсэн тухай “Welt am Sonntag” мэдээлсэн байна. Европын зэвсэглэлийн компаниуд нь Америкийн технологи ашиглах нь нэлээд түгээмэл. АНУ нь Хүйтэн дайны үед батлагдсан  Олон улсын зэвсгийн арилжааны хууль  буюу “ITAR” гэх мэт хуулиудаар цэрэг, дайны техник технологио хамгаалж байдаг.

Эдгээр хуулийн дагуу АНУ-ын Төрийн департаментын тусгай зөвшөөрөлгүйгээр Америкт бүртгэлтэй зэвсэг, цэргийн технологийг гадаадын улс оронд худалдах хориотой байдаг. Энэхүү дүрэм нь Хүйтэн дайны үед Зөвлөлт болон түүний холбоотон улсуудад Америкийн зэвсэг, байлдааны технологи алдагдахаас сэргийлэх үүрэгтэй байж.

Хүйтэн дайн хэдийн дууссан ч Америк нь энэ дүрмээр халхавч хийн Европын зэвсэг, техник үйлдвэрлэгчдийн экспортыг хориглож, хянаж байгаад Европын зэвсэглэл үйлдвэрлэгчид дургүйцсэн нь энэ аж. Орчин үеийн байлдааны техник, зэвсгийн үйлдвэрлэлээрээ Европт төдийгүй дэлхийд тэргүүлдэг Герман, Францын компаниуд хамгийн түрүүнд Америкийн технологиос татгалзахаар шийдсэн байна. Цаашдаа зөвхөн өөрсдийн технологи ашиглан бүтээсэн сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, буу зэвсгийг үйлдвэрлэхэд голлон анхаарахаар болжээ.

Францын “Safran” компанийн нисдэг тэрэгний хөдөлгүүрийн салбарын захирал Флоран Шованси нь “ITAR гэх мэт Америкийн хяналтын системгүйгээр Европ нь батлан хамгаалах бүтээгдэхүүн нийлүүлэхдээ илүү чөлөөтэй байх болно. Европт 100 хувь боловсруулагдсан бүтээгдэхүүний арилжааны талаарх бүх мэдээлэл нь зөвхөн Европтоо үлдэж, Европын бус өөр улсын мэдэлд ордоггүй юм” гэжээ.

Ерөнхийлөгч Трамп гарч ирсэн цагаасаа хойш Америкийн зэвсэг, байлдааны техникийг НАТО-ийн холбоотон болон бусад улсуудад маш эрчимтэй нийлүүлэх бодлого явуулахдаа, Франц, Герман гэх мэт Европын үйлдвэрлэгчдийг эрчимтэй түрж байгаа юм. Ялангуяа хуучин Варшавын гэрээний гишүүн байсан Зүүн Европын улсуудад маш амжилттай шахсан.  Үүнээс болж Францын Батлан хамгаалахын сайд Флоранс Парли нь АНУ-ыг НАТО-ийн гишүүн орнуудын эв нэгдэл нэрийн дор Америкт үйлдвэрлэсэн зэвсэглэлийн холбоотнууддаа “шахах” ёсгүй гэж мэдэгдэж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18