НҮБ цахим сургалтад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана

1 цагийн өмнө

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Ё.Баатарбилэг тус яамнаас донор байгууллагуудын оролцоо, дэмжлэгээр “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулан баталсныг онцлоод, энэхүү төлөвлөгөөг боловсруулахад НҮБ-ын Хүүхдийн сан идэвх зүтгэл гарган ажилласанд талархал илэрхийллээ. Ноён Тапан Мишра, “КОВИД 19 цар тахлын үед боловсролын үйлчилгээг орхигдуулалгүй теле хичээл байдлаар амжилттай зохион байгуулж байгааг бид харж байна. Онцгой нөхцөл байдалд Монгол Улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдсэн. Энэ хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг цахим сургалтын чанар, хүртээмжийг сайжруулахад зориулах боломжтой тухай мэдээллийг өглөө.

Бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд багш нараа бэлтгэх, чадавхжуулах, сургалтын үйл ажиллагааг хүртээмжтэй зохион байгуулж хичээлийн хоцрогдол гаргахгүй байх нь чухал болохыг талууд онцоллоо.

Цахим сургалтын бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, агуулга, арга зүй, үнэлгээг сайжруулах, систем, техник технологийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд талууд хамтран ажиллахаар боллоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэлхий нийтийн өмнө тулгарсан том сорилт, хүнд нөхцөл байдлын үед дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд өөрийн орны онцлогт тохирсон боловсролын тэгш, хүртээмжтэй, тасралтгүй үйлчилгээг хүргэхэд анхаарч, хичээн ажиллах болно гэлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 29 минутын өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2 цагийн өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 3 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 3 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 3 цагийн өмнө
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 5 цагийн өмнө
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 20 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 21 цагийн өмнө
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 22 цагийн өмнө
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 22 цагийн өмнө
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг Өчигдөр
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна Өчигдөр
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй Өчигдөр
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна Өчигдөр
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй Өчигдөр
ЦЕГ: Toyota Prius автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдсон ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин амиа алдсан Өчигдөр