Баян-Өлгий аймагт өчигдөр 16 настай хүү мотоциклтой явж байгаад УАЗ 469 машинтай мөргөлдсөн байна. Авто машины жолооч эмнэлэгт хүүг хүргэж өгөхдөө “Өѳрѳѳ ойчсон байна” гэж худал хэлээд эмнэлгийн үүдний сандал дээр орхиод явжээ. Гэвч хүү ослын гэмтлээ даалгүй удалгүй нас барсан байна. Харин жолооч осол үйлдсэнээ нуух зорилгоор хөдөө гэртээ хариад авто автомашины эвдэрсэн эд ангиа сольсон байжээ. Уг хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн алба хаагчид шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна