Гадаадад байгаа маш олон иргэд нутаг буцах хүсэлтээ УОК, ГХЯ-д ирүүлсэн байна. Тиймээс Сөүлээс 30-нд зөвхөн тусгай үүргийн онгоц явуулж иргэдийг авна. Мөн тавдугаар сарын 1-нд Сөүлээс, Герман улсаас тавдугаар сарын 2-нд тусгай үүргийн онгоцны нислэг хийнэ. Халдвараас сэргийлэх аюулгүй байдлын үүднээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээр гадаад болон, монгол жолооч нараас шинжилгээ авч байна. Замын-Үүд дэх боомт дээр ажлын хэсэг ажиллан заавал мөрдөх журам баталсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна