Э.Оюунболдын ДНК-д дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ

7 цагийн өмнө

Э.Оюунболдын ДНК-гийн шинжилгээний хариуг Солонгосын итгэмжлэгдсэн лаборториос авч ДНК-гийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Үүнийг шүүх 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн “Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар шийдвэрлэж, дээр дурьдсан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг захирамжид гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах тухай”, “Эд мөрийн баримт гаргуулах тухай” хүсэлтүүд, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “Хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай” хүсэлт тус тус гаргасныг 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 29 минутын өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2 цагийн өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 3 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 3 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 3 цагийн өмнө
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 5 цагийн өмнө
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 20 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 21 цагийн өмнө
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 22 цагийн өмнө
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 22 цагийн өмнө
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг Өчигдөр
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна Өчигдөр
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй Өчигдөр
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна Өчигдөр
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй Өчигдөр
ЦЕГ: Toyota Prius автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдсон ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин амиа алдсан Өчигдөр