АТГ-аас шаардсаны дагуу Монголбанкны албан тушаалтнууд ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэхгүй байхаар журамлана

7 цагийн өмнө

Авлигатай тэмцэх газраас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа “Монголбанканд ажилладаг нэр бүхий албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд нь банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж байгаа” талаарх мэдээллийн мөрөөр хянан үзэв.

Банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг Монголбанкны эрх бүхий удирдах албан тушаалтнууд нь барьцаалан зээлдүүлэх, гадаад валют арилжааны чиглэлээр банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгосон байна.

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Монголбанканд албан бичгээр хандав. Тухайлбал, хууль тогтоомжид заасан хориглолт болон ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх, албан тушаалтнууд өөртөө болон хамаарал бүхий этгээддээ хууль бус давуу байдал бий болгох, албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийн нууцлалыг алдагдуулахгүй байх зэрэгт тавих дотоод хяналтыг эрчимжүүлэх шаардлагатай гэв. Түүнчлэн сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулах, ялангуяа удирдах албан тушаалтны манлайлал, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг сайтар хянан үзэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монголбанканд даалгасан байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс ирүүлсэн хариу албан бичигт хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэгтэй 240 албан тушаалтны ажлын байрны тусгай шаардлагад “банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэггүй байх” гэсэн заалтыг тусгахаар болсноо мэдэгдсэн байна. Албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, цаашид авлигын эсрэг хууль тогтоомжийг чанд хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийлсэн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 27 минутын өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2 цагийн өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 3 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 3 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 3 цагийн өмнө
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 5 цагийн өмнө
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 20 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 21 цагийн өмнө
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 22 цагийн өмнө
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 22 цагийн өмнө
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг Өчигдөр
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна Өчигдөр
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй Өчигдөр
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна Өчигдөр
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй Өчигдөр
ЦЕГ: Toyota Prius автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдсон ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин амиа алдсан Өчигдөр