С.Эрдэнэ: Гадаадад байгаа зайлшгүй тусламж шаардлагатай 50 мянган иргэнд сард 500 долларын тусламж үзүүлэх хэрэгтэй


УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр дараах асуудлыг хөндөн, мэдээлэв.

Гадаад Улсад суралцаж байгаа иргэдийн хувьд оюутны байруудыг нь тусгаарлах байр болгох зорилгоор гадаад оюутнуудыг дотуур байрнаас нь гаргасан, ажил эрхлэх боломжгүй, олдохгүй байгаа зэрэг шалтгаанаас нэн хүнд нөхцөлд орсон олон оюутнууд байна. 

Эх орондоо иргэн ирэх хүсэлт гаргасан иргэдийг эх орондоо тусгай үүргийн онгоцоор авч ирж байгаа боловч тусгай үүргийн онгоц очих боломгүй улс орнуудад байгаа Монгол улсын иргэдийнхээ эрхийг хамгаалах, тэдэнд дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна.

2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар дэлхийн 34 улсаас 7,624 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд тэдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32, хүүхэд 307, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй  89 иргэн байгаа бөгөөд цаана нь эх орондоо ирэх хүсэлтээ хаана гаргах, хэнд хандахаа мэдэхгүй, тухайн улсад суугаа элчин сайдын яамтайгаа холбоо барьж чадахгүй зэрэг олон шалтгаантай иргэд байна. 

Гадаадад хүнд нөхцөлд орсон иргэдээ төр эдийн засгийн хувьд дэмжих, туслах зайлшгүй шаардлага үүсээд байна. Тиймээс Гадаад улсад хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилж байна.

Одоогоор гадаадад олон улс оронд Монгол Улсын 180 мянга орчим иргэн ажиллаж, амьдарч байна. Үүнээс  БНСУ-д хамгийн олон нь буюу 50 мянга орчим нь амьдарч байна гэсэн тоон мэдээлэл байна. Мөн Европын улсад 40 гаруй мянга, АНУ-д 40-50 мянга орчим монголчууд байна гэсэн албан бус тоо бий.

Дэлхий даяар 60000 гаруй Монгол оюутнууд суралцдаг гэсэн албан бус тоо байдаг.

Тухайлбал, БНСУ-д 11000,  БНХАУ 12000 гаруй, ОХУ  5000 гаруй, Австрали улсад 4000, Япон  3500, АНУ-ын 3000 орчим,  Канад 1000 орчим оюутнууд суралцаж байна.

Сүүлийн 3 жилийн мэдээллээр гадаад улсад зорчсон иргэдийн тоог Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харвал:

Шалтгаан

2017 он

2018 он

2019 он

Албан ажлаар

70,008

57,056

60,577

Хувийн журмаар

1,792,427

1,776,664

1,701,999

Жуулчлал

104,076

131,504

150,795

Байнга оршин суух

13,758

16,307

19,470

 Бусад

45,9617

47,9343

48,2272

Нийт

2 439 886

2 460 874

2 415 113

Эх сурвалж: ҮСХ

Дээрх судалгаанаас тооцвол ойролцоогоор манай улсын 200 000 орчим иргэн байна гэж тооцоод үүнээс зайлшгүй тусламж, дэмжлэг шаардлагатай 50 000 орчим иргэдэд сарын 500 ам.долларын хүнсний болон амьжиргааны наад захын хэрэгцээг хангахад зориулж тусламж дэмжлэг үзүүлнэ гэж тооцвол сард 25 000 000 ам.доллар буюу 69 тэрбум 535,5 сая төгрөгийн (USD 2,781.42  - 2020/4/9) тооцоо гарна. Хэрэв хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөгийг гадаадад ажиллаж, амьдарч буй иргэддээ олгох юм. Уг тогтоолын төслийг батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн сөрөг үр дагавар үүсэхгүй гэж үзэж байна. Харин ч гадаад улсад хүнд нөхцөлд орсон иргэдийнхээ эрхийг хамгаалж, эдийн засгийн болон сэтгэл зүйн тусламж дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 4 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 4 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 10 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 11 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24