Багажаа ариутгаагүй шүдний эмнэлгүүд цочмог халдварт шар өвчин тарааж, олон хүн В, С вирусний халдвар авчээ

О.Шүрэнцэцэг
2019/12/19

Нийслэлд шүдний эмчилгээ , оношилгоо хийдэг 241 эмнэлэг байдаг гэнэ. Хувийн хэвшлийн 84 эмнэлгийн үйл ажиллагаанд саяхан нийслэлийн эрүүл мэндийн газраас шалгалт хийсэн аж. Шалгалтаар ариутгасан багаж материалын хамгаалалт алдагдсан, баталгаажуулалт хангалтгүй, ариутгал хийдэг эмнэлгүүдэд мэргэжлийн ариутгагч ажилладаггүй, нэг удаагийн тариур, үзлэгийн хуванцар толийг дахин угааж, халдваргүйжүүлж ашигладаг гэх зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ. Шалгалтын үеэр гепатит буюу цочмог халдварт шар өвчний халдвар тарааж байгааг олж илрүүлсэн гэдгийг эх сурвалж онцолж байв.

"Хувийн эмнэлгүүд мөнгөө хэмнэхийн тулд B,С вирус иргэдэд тарааж байна" гэв. Цочмог халдварт шар өвчин үйлчлүүлэгч нартаа тараасан эмнэлгүүдийн нэрсийг одоогоор нууцалж байгаа гэнэ. Өвчин тарааж байгааг баталгаажуулсан шинжилгээний хариу гарсны дараа олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс мэдэгдэхээр болсон байна. Тэгвэл эмч нар хувийн эмнэлэг мөнгөө хэмнэхийн тулд В, С вирус тараадаг талаарх ноцтой мэдээллийг бидэнд өгсөн юм. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалжтай уулзаж ярилцлаа.

-Элэгний в, С вирус хүнд ямар замаар халдварлаж байна вэ. Танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь хувийн эмнэлгийн багаж хэрэгслээр халдвар авсан байдаг гэсэн?

-Элэгний B,C вирусний халдвар авч байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь эмнэлгийн багаж хэрэгслээр халдвар авч байгаа нь нууц биш. Ерөнхийдөө элэгний үрэвсэл үүсгэдэг есөн төрлийн вирус (A,B,C,D,Е,G,F,TT) байдаг. Эдгээрээс манай оронд А,B,C,D вирусийн халдварууд зонхил он тохиолддог. Элэгний B.C.Д /дельта/ вирус бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүнээр, мэс заслын үед, зүү тариураар ихэнхдээ халдварладаг. Ялангуяа мэс ажилбар хийх, шүд авахуулах, хануур хийлгэх, зүү тавиулах, шивээс хийлгэх, гоо сайхны мэс засал хийлгэх гээд энэ бүхний цаана элэгний вирус халдварлах магадлал маш их байдаг. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн багаж хэрэгслийг олон удаа дамжуулан хэрэглэх, ариутгал дутуу хийгдсэнээс ийм эрсдэл гардаг. Манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс хаанаас халдвар аваад байгаа талаар бид судалгаа, тандалт байнга хийж байна. Судалгаа, тандалтаар улсын болон хувийн эмнэлгийн багаж хэрэгсэл, зүү, тариураас халдвар авч байна шүү дээ. Хамгийн сүүлд гурван сарын өмнө шинжилгээ өгөхөд эрүүл гарсан хүн саяхан шинжилгээ өгтөл цочмог халдварын B вирусний халдвар авчихсан байсан. Тэр хүнийг ямар шалтгаанаар вирустэй болсныг судалж үзсэн. Эмнэлгийн багаж хэрэгслээс халдвар авсан нь тодорхой болсон. Тэгээд тухайн өвчтөнөөс саяхан эмнэлгийн байгууллагаар ямар нэгэн мэс засал хийлгэж, шүдээ авахуулсан уу гэдгийг тодрууллаа. Тэгсэн нэгэн хувийн эмнэлэгт шүдэндээ эмчилгээ хийлгэсэн гэдгээ хэлсэн. Тэр хувийн эмнэлгээс маш олон хүн халдвар авч, манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Шар өвчний вирус байнга тараадаг, гоо сайхны мэс засал, бариа засал, зүү төөнүүрийн эмчилгээ хийдэг, шүдний эмнэлгүүд монголд олон байна. Эдгээр эмнэлгийг цэгцлэх цаг нь болсон. Нийгэмд аюул учруулаад байгаа вирусний халдвар тараагч хувийн эмнэлгүүдэд ямар ч байгууллага арга хэмжээ авахгүй байна. Гол учир үүнд байна. үүнээс болоод хэдэн мянган хүн насан туршдаа өвчтэй амьдарч байна шүү дээ.

-Хувийн эмнэлгүүд B,С вирусний халдварыг хэрхэн тараадаг юм бэ?

- Багаж хэрэгслээ бүрэн ариутгахгүй байна. Мэргэжлийн хяналт, нийслэлийн эрүүл мэндийн газар гэх зэрэг байгууллага нь жилдээ ганц удаа л хяналт шалгалт хийдэг. Вирусийг хувийн эмнэлгүүд хэрхэн тараагаад байгааг та бүхэнд мэргэжлийн түвшинд хэлж өгч болно. Зүү төөнүүр, бариа засал хийж, цус ханадаг, шивээс хийдэг газрууд нэг хүнд хэрэглэсэн зүүгээ дахиад өөр хүнд ашиглаж байна. Мөнгө хэмнэх гэсэн хол явахгүй харамч байдлаасаа болоод өвчин тараадаг. Нэг зүүгээ арав гаруй хүнд ашигладаг. Bирусний халдвар тархаж байгаа нэг шалтгаан нь энэ. Нөгөөх нь гоо сайхны мэс ажилбар хийдэг болон шүдний эмнэлгүүдийн багаж хэрэгслээр халдвар тарж байна. Монголд стандартын дагуу багаж хэрэгслээ ариутгадаг хувийн эмнэлэг гарын хуруунд багтахаар цөөхөн. Багаж хэрэгсэлдээ ариутгал хийх гэж гурилдаж байна. Ариутгасан болоод л өөр хүнд ашигладаг. 120 хэмийн халуунд ариутгал хийх ёстой. Гэтэл энэ стандартыг огт мөрдөхгүй байна. Монголын хувийн эмнэлгүүдийн ариутгасан гээд байгаа багаж хэрэгслийг лабораторийн шинжилгээнд явуулахад вирустэй байна уу, үгүй юу гэдэг нь шууд гараад ирнэ. Эмнэлгийн багаж хэрэгсэлд бүрэн ариутгалд хийдэг тоног төхөөрөмж байгаа. Стандарт хангадаг нь маш өндөр үнэтэй. Харин манай хувийн эмнэлгүүд БНХАУ-аас чанарын шаардлага хангахгүй хямдханыг аваад ирдэг.

-Танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн аль хувийн эмнэлгээс В, С вирусний халдвар авсныг илрүүлчихсэн байгаа. Аль эмнэлгээс хэдэн хүн ирсэн гэдгийг олж тогтоосон гэсэн?

-Тийм ээ. нэрс нь байгаа. Гэхдээ өвчтөн тэр эмнэлэгт төдөн сарын өмнө шүдээ авахуулсан, тэр эмнэлгээр мэс ажилбар хийлгэсэн гэдгээ хэлж өгдөг. Bирус тараагаад байгаа нь тодорхой. Гэхдээ бидэнд яг тараасан гэх тодорхой баримт байхгүй байна. Хувийн эмнэлгүүд элэгний B,С вирусний халдвар тараагаад байгааг хаана хэлэх учраа олохгүй байна. Эрүүл мэндийн яам үүнийг огт тоохгүй байна шүү дээ. Уг нь нийгэмд анхааруулга өгөх хэрэгтэй байна. Иргэдэд хандаж хэлэхэд шүдээ авахуулахаасаа өмнө ямар байна, сарын дараа ямар байна вэ гэдгийг харьцуулж үзсэн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Шүд авахуулахаасаа өмнө С вирус байхгүй байж байгаад сар, зургаан сарын дараа вирус илэрвэл шүдээ авахуулахад нь халдвар дамжсан гэсэн үг. Мөн хагалгаанд орохоос өмнө С вирусгүй байгаад хагалгааны дараа гурав юм уу, зургаан сарын дараа вирус илэрвэл хагалгаанд орохдоо мэс ажилбараас халдвар авсан гэж мэдэх боломжтой. Харин В, С вируст гепатит өвчнийг үүсгэгч вирус нь шинжилгээгүй цус, цусан бүтээгдэхүүнээр, бохир буюу хангалтгүй ариутгасан эмнэлэг, гоо сайхны багаж хэрэгслүүд, шүдний сойз, сахлын хутга, бусад хувийн хэрэглээний багажийг дамжуулж хэрэглэх явцад шарх, шалбархайгаар дамжин халдварладаг. Мөн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох, вирус тээгч, өвчтэй эхээс урагт дамжин халдварлана. Тиймээс тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх, хамгаалалт хэрэглэх нь чухал юм. Анхааруулж хэлэхэд эмэгтэйчүүд чихээ цоолуулах, хөмсөг шивүүлэх, арьсаа татуулах гээд гоо сайхны хагалгаа хийлгэхдээ тухайн үйлчилгээний газраас багаж хэрэгслээ ариутгасан эсэхийг асууж, зохих шаардлагыг тавьж байх нь чухал. Нэмж хэлэхэд хүүхдүүдээ а, в вирусний вакцинд хамруулснаар урьдчилан сэргийлж чадна гэв.

Эх сурвалж: Үндэсний шуудан С.Болдбаатар


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраав 28 минутын өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1891 бүртгэгдлээ 34 минутын өмнө
Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камерууд ажиллаж эхэллээ 53 минутын өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ 1 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн дараах байршилд халуун ус хязгаарлана 1 цагийн өмнө
ДАШТ-ээс Л.Туруунаа хүрэл медаль хүртлээ 2 цагийн өмнө
“Улаанбаатар марафон” уралдааны бүртгэл энэ сарын 20-нд дуусна 2 цагийн өмнө
Өнөөдөр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн одон медаль гардуулна 2 цагийн өмнө
Сонгогч, сонгуулийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгууллаа 2 цагийн өмнө
Тахилтаас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажил 60 хувьтай үргэлжилж байна 3 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн зарим газраар хүчтэй салхи, шороон шуургатай 3 цагийн өмнө
Т.Түвшинжаргал: 10 дугаар цэцэрлэгийн нэг танхимыг ёс заншлын өрөө болгож тохижууллаа 19 цагийн өмнө
Монгол Улсын үнэлгээний чадамжийн индексийг тогтоож, үнэлгээний үр дүнг танилцуулна 19 цагийн өмнө
Э.Батзаяа: Монголчууд зүтгээд хийвэл чадахгүй зүйл үгүй 19 цагийн өмнө
ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна 20 цагийн өмнө
ХЭНТИЙ: Бор-Өндөр сумын ЕБС-ийн спорт заалыг иж бүрэн шинэчиллээ 20 цагийн өмнө
Эдийн засгийн өсөлтийг 2026 онд зургаан хувь байхаар тооцов 21 цагийн өмнө
Гэр, байшингаа дулаалж хэмнэлт бий болговол 15 сая төгрөгийн буцаан олгол​т авах санал хүргүүлсэн 21 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр хэвээр байна 22 цагийн өмнө
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно Өчигдөр