​УКРАЙН ШИНЭ МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД 12 ТЭРБУМ ЕВРО ЗАРЦУУЛНА

О.Шүрэнцэцэг
2019/09/17

Украйны шинэ Ерөнхийлөгч Зеленский, түүний баг нь авлигад идэгдсэн Порошенко болон түүний дагалдагч нараас бүх талаар ялгаатай гэдгээ харуулах гэж яарч байна. Эхний ээлжид "Порошенко & Co"-ийн эсрэг олон арван эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Үүний дүнд экс Ерөнхийлөгчийг хорьж чаддаггүй юм гэхэд дагалдагчдаас нь хэд гурван хүнийг заавал барьж эрс ялгаатай гэдгээ харуулна.

Хоёрдугаарт нь, Украйныг эдийн засгийн уналтаас гаргаж, дэлхийн хэмжээнд нэр хүндийг нь сэргээх бодит санаа дэвшүүлж чадна гэдгээ харуулах хэрэгтэй болсон. Порошенко нь Майдан хувьсгалын дараагаар Украйныг Европын холбоонд элсүүлж, оросууд хараад атаархсандаа Москвад төрийн эргэлт гаргахаар улс болгох мега төсөл хэрэгжүүлнэ гэсэн ч биелүүлээгүй төдийгүй улам дордуулсан. Крымийг хойгоо алдсан, Донбасст иргэний дайн дэгдсэн.

Зеленскийн баг нь үүнтэй харьцуулахад хавьгүй илүү бодит гэж болохоор шинэ мега төсөл гаргаж иржээ. Тэр нь Балтын тэнгисийг Хар далайтай холбох төсөл. Польш, Беларусь, Украйны гол мөрнүүдийн холбон гүнийг нэмэгдүүлэх, голдирлыг тэгшлэх, шинэ суваг татах, гидро байгууламж зэргийг байгуулан худалдааны асар ашигтай 2000 км урт усан зам бий болгох жинхэнэ мега төсөл гэж болно.

Есдүгээр сарын 14-нд Украйны шинэ Ерөнхий сайд Алексей Гончарук нь Балтын тэнгисийг Хар далайтай холбох усан зам барих төслийг хэрэгжүүлэх талаар албан ёсоор мэдэгдсэн. Хоёр зууны тэртээ энэ чиглэлээр үнэхээр усан онгоцнуудыг Хар далайгаас Балтын тэнгис хүргэдэг байсан тул тийм ч оргүй хоосон мөрөөдөл биш юм.

Энэ төслийг эсэргүүцэгчид, эргэлзэгчид ч тэр даруй гарч ирсэн нь ойлгомжтой. Жишээлбэл, Украйны Дэд бүтцийн орлогч сайд асан Александр Кавар есдүгээр сарын 16-нд "Facebook" хуудсандаа "Панамын сувгийг өргөсгөхөд 5 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийж. Гэтэл Украйны албан тушаалтнууд ямар ч тооцоо энэ тэргүйгээр Балтын тэнгис ба Хар далайг гол мөрнүүдээр холбох төсөлд 12,7 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийж магадгүй талаар яриад байх юм. Энэ төсөл нь Москваг таван тэнгисийн боомт хот болгоно гэсэн Иосиф Сталины төсөлтэй төстэй юм. Гэтэл Сталин нь Москваг ямар ч байсан таван тэнгисийн боомт болгож чадсан. Харин манай Засгийн газар чаддаг болов уу?" гэж бичжээ.

Беларусийн "tut.by" сайтын бичсэнээс үзвэл Украйны Засгийн газрын санаачилсан энэ төслийн усан зам нь 1784 оноос нэлээд идэвхтэй ашиглагдаж байгаад мартагдсаж, өдгөө Е40 усан зам гэж нэрлэгддэг болсон. Е40 усан зам нь Польш, Беларусь, Украйн гэсэн гурвын улсын нутгаар дайрсан Висла, Припять, Днепр голуудыг Гданьск — Варшав — Брест — Пинск — Мозырь — Киев — Херсон гэсэн газаар дайран холбох 2000 км гаруй урттай.

Зеленскийгээс бүр өмнө буюу 2013-2015 онд "Днепр-Висла хэсэг Е-40 магистраль усан замын сэргээх төсөл: стратегиас төлөвлөлт рүү" гэсэн нэртэй төсөл хэрэгжүүлсэн байдаг. Гданьск хотын Далайн хүрээлэнг энэ төслийн ТЭЗҮ-ийг бэлдэж байжээ. Төслийг хэрэгжүүлэхэд Европын холбооноос 913 мянган евро зарцуулсан байдаг аж. Хуучин замыг сэргээх боломжийг судлах төслийг амжилттай хэрэгжүүлсэн гэдэг ч Е40 усан замыг сэргээх эсэх талаар тодорхой шийдвэр гаргаагүй.

Харин одоо Украйны шинэ эрх баригчид төслийг хэрэгжүүлэхээр шамдан 12,7 тэрбум евро зарцуулна гэж байгаа нь энэ аж. Хийгдэх ажил ба зарцуулалтыг дараах байдлаар хуваажээ. Үүнд:

-Беларусын нутагт хийгдэх ажилд 96-171 сая евро

-Польшийн нутагт хийгдэх ажилд 11 тэрбум 915 тэрбум евро.

-Украйны нутагт хийгдэх ажилд 31 сая евро зарцуулаад экологийн нөхөн сэргээх ажилд ойролцоогоор 451-602 сая евро зарцуулна.

Энэ ажлыг хийх явцад Чернобылийн цөмийн цахилгаан станцын осол гарсан бүс нутаг дахь Припять голын гүнийг нэмэгдүүлэх ажил хийгдэх нь байгаль орчныг хамгаалагчдын санааг хамгийн ихээр зовоож байгаа юм байна. Учир нь, цөмийн осол болсон хэсэг дэх голын лаг шавар нь цацраг идэвхийг хамгийн ихээр хуримтлуулагч. Гэтэл олон мянган тонн цацраг идэвхт лаг шаврыг хөдөлгөх явцад аюултай булингар Припять голоор уруудсаар Днепр мөрөнд хүрвэл Киев хотын олон сая хүнийг усаар хангадаг Киевийн ус санд орох аюултай. Үүнийг украйнчууд хэрхэн хүлээн авах, мега төслийг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх гээд ээдрээтэй олон асуудал гарч ирэх бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 2 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 3 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 21 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 21 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 23 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 23 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ 2026/03/27