Ш.ТӨГСГЭРЭЛ: 17 ШҮҮГЧИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН НЬ ШҮҮХЭД АСУУДАЛ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА


Ахмад шүүгч Ш.Төгсгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан юм.

-Та ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах болсныг шүүмжилж байгаа юм байна. Саяхан хуулийн тэр заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүллээ.

-Дахиад ч найман шүүгчийн асуудал яригдаж байна. Ингэж болохгүй шүү дээ, нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэх эцсийн цэг нь шүүх байгууллага юм. Ингэж шүүх эрх мэдэлд хэтэрхий халдаж болохгүй. Энэ олон шүүгч нар дотор асуудалтай хүн ч байгаа, хэлмэгдсэн хүн байхыг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ 17 шүүгчийн эрхийг зэрэг түдгэлзүүлсэн нь шүүхэд асуудал байгааг харуулж байна. Тийм учраас энэ байдалд дүгнэлт хийж дахиж ийм зүйл гарахгүйн төлөө мэрийж ажиллах ёстой. Шүүх дотроо ажиллаж байхад сөрөг зүйл олж хардаггүй юм байна. Гэвч миний хувьд ажиллаж байгаа тогоогоо муулах дургүй, тийм зарчим ч надад байхгүй, гарсан хойноо ч шүүхийг муулахад нь өмөөрч юм ярьдаг. Энэ байдлыг засахын тулд шүүхийн үүдэнд сууж байгаа жижүүрээс эхлээд нарийн бичгийн дарга хүн бүр дор бүрнээ анхаарах хэрэгтэй.

Мөн шүүгч нар аливаа асуудлыг шийдвэрлэчихээд гаргасан шийдвэрээ хүнд ойлгуулж тайлбарлах тал дээр дутмаг харагдаад байгаа. Уг хэргийг шийдвэрлэхэд энэ нь тийм байсан, хуульд ингэж заасан байна, тэр нь таны зөв байлаа, тийм учраас шүүх ингэж шийдвэрлэлээ гээд маш сайн тайлбарлах хэрэгтэй. Яагаад гаргасан шийдвэрээ тайлбарлаж болохгүй гэж? Юу нь нууц байгаа юм. Шийдвэрээ хүнд ойлгуулж, тайлбарладаггүй, шийдвэрээ бичгээр гаргаад өгнөө гээд гарчихдаг, тэгэхээр хүнд янз бүрийн хардлага төрдөг. Зарим хүмүүс ярьдаг л даа. Шүүх хурал дээр өөр юм ярьж хэлчихээд шийдвэр бичгээр авсан чинь шал өөр зүйл гаргачихлаа гэж. Тиймээс шийдвэрээ ойлгуулах тал дээр шүүгч нар их анхаарах хэрэгтэй гэж захимаар байна.

Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнууд нэгдүгээрт, байгууллагын нэр хүнд, хоёрдугаарт, хамт ажиллаж байгаа хүмүүсийнхээ болон өөрийн нэр төрийг өндөрт өргөж, хамгаалж, аливаа сөрөг зүйлээс урьдчилан сэргийлж байх ёстой. Бидний үед тэгж л ажиллаж байлаа. Цаашид ч томилогдож байгаа залуу шүүгч нар болон хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй. Шүүхийн байгууллагын хамгийн оргил нь шүүгч байдаг. Шүүгч хүнийг нум сумтай зүйрлүүлбэл байндаа онож байх ёстой. Тийм учраас шалгуур нь өндөр, шударга зөв хүнээ олох, нүдээ олсон байх хэрэгтэй. Тэгж байж тэр хүний гаргаж байгаа шийдвэр мэргэн хууль зөв хэрэглэж, эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэдэг шиг шийдвэрлэвэл хүмүүс гомддоггүй юм. Тэр тал дээр анхаарах хэрэгтэй.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэж байна. Хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Гэхдээ шүүх засаглалд хэтэрхий халдсан заалтууд байгааг хууль тогтоогчид анхаарна биз ээ. Ер нь сүүлийн үед шүүх засаглал руу хэтэрхий халдах боллоо. Аливаа асуудлыг зөв өнцгөөс нь харж шийдвэрлэх хэрэгтэй. Хуульч хүн бол хуулийн дагуу ажилладаг. Шүүхээс гарч байгаа шийдвэр бол 2 талтай нэг тал нь гомддог нөгөө тал нь баярладаг. Тиймээс хэт нэг талыг барьсан байдлаар хандаж байгаад ахмад хуульчийн хувьд буруу гэж үзэж байна. Нийгмийн давлагаа, улс төрчдийн үзэл бодлоор ингэж шийдэж байгаа нь буруу. Энэ хандлага Үндсэн хуульд Хариуцлагын зөвлөл гэдэг байгууллага байгуулж, шүүгчийг огцруулж байхаар зохицуулах гэж байгаа нь харамсалтай.

Харин шүүгчийг томилох насны хувьд зөв гэж харж байна. Яагаад гэхээр хүнд үзэж туулсан зүйл, туршлага хэрэгтэй. Өмгөөлөгч, прокуророор ажиллаж байсан хүмүүс шүүгчээр томилогдвол илүү ач холбогдолтой гэж боддог. Өөр бусад газар ажиллаж байсан хүмүүс томилогдохоор хууль хэрэглэхдээ буруу зөв тайлбарлах, асуудлыг шийдвэрлэхдээ хөнгөн хуумгай ханддаг асуудал ажиглагддаг.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд шүүгчийн томилгоонд хугацаа заасныг юу гэж үзэж байна вэ?

-Хугацаа заах нь буруу. Хугацаа зааж байгаа нь ажилд ямар нэг өөрчлөлт ахиц гарахгүй харин сөрөг муу талтай. Тухайн хүний ухамсарт би бүх насаараа сонгогдсон энэ өндөр хариуцлагатай ажлаа нэр төртэй сайн хийх ёстой гэсэн бодол суусан байдаг. Хуучин бол шүүгч нарыг ард түмнээс сонгодог байсан шиг сонгуулийн зарчмаар сонговол бүрэн эрх нь хугацаандаа байж болно.

- Шүүгчдийн цалинг нэмсэн байтал хариуцлага сайжирсангүй гэсэн шүүмжлэл байна?

- Аливаа асуудлыг шийдвэрлэхэд нэг асуудлаар бусад асуудлыг шийдвэрлэж болдоггүй юм байна гэдэг нь эндээс харагдаж байна. Цалин хангамж, хараат бус байдлыг хангасан ч хариуцлагын асуудал энд хөндөгдөж эхэлж байна.

-Таны хэлснээр цалинг нь нэмсэн ч шүүгчийн хариуцлагын асуудал орхигдсоноос болж шүүхэд итгэх иргэдийн итгэл буурав уу?

-Иргэдийн итгэл гэдэг бол харьцангуй ойлголт юм. Шүүхээр орж үзээгүй, нэг удаа шүүх хуралд суугаагүй атлаа давлагаалж, хөөрөгдөж аливаа асуудлыг харлуулах гэсэн оролдлого гаргаад байна уу, магадгүй өндөр цалинтай албан тушаалд дараагийн ээлж хоолондоо орно гэдэг шиг юм болох гээд байна уу гэсэн хардлага төрөөд байгаа. Яагаад гэвэл би хуулийн байгууллагад 36 жил, шүүгчээр 25 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн. Энэ олон нийтийн сүлжээгээр яриад байгаа зүйл бол 2 талтай. Хүн бүр шүүхээр ороогүй, 3 сая иргэний хэд нь шүүхээр үйлчлүүлсэн билээ.Ахмад шүүгч Ш.Төгсгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан юм.

-Та ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах болсныг шүүмжилж байгаа юм байна. Саяхан хуулийн тэр заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүллээ.

-Дахиад ч найман шүүгчийн асуудал яригдаж байна. Ингэж болохгүй шүү дээ, нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэх эцсийн цэг нь шүүх байгууллага юм. Ингэж шүүх эрх мэдэлд хэтэрхий халдаж болохгүй. Энэ олон шүүгч нар дотор асуудалтай хүн ч байгаа, хэлмэгдсэн хүн байхыг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ 17 шүүгчийн эрхийг зэрэг түдгэлзүүлсэн нь шүүхэд асуудал байгааг харуулж байна. Тийм учраас энэ байдалд дүгнэлт хийж дахиж ийм зүйл гарахгүйн төлөө мэрийж ажиллах ёстой. Шүүх дотроо ажиллаж байхад сөрөг зүйл олж хардаггүй юм байна. Гэвч миний хувьд ажиллаж байгаа тогоогоо муулах дургүй, тийм зарчим ч надад байхгүй, гарсан хойноо ч шүүхийг муулахад нь өмөөрч юм ярьдаг. Энэ байдлыг засахын тулд шүүхийн үүдэнд сууж байгаа жижүүрээс эхлээд нарийн бичгийн дарга хүн бүр дор бүрнээ анхаарах хэрэгтэй.

Мөн шүүгч нар аливаа асуудлыг шийдвэрлэчихээд гаргасан шийдвэрээ хүнд ойлгуулж тайлбарлах тал дээр дутмаг харагдаад байгаа. Уг хэргийг шийдвэрлэхэд энэ нь тийм байсан, хуульд ингэж заасан байна, тэр нь таны зөв байлаа, тийм учраас шүүх ингэж шийдвэрлэлээ гээд маш сайн тайлбарлах хэрэгтэй. Яагаад гаргасан шийдвэрээ тайлбарлаж болохгүй гэж? Юу нь нууц байгаа юм. Шийдвэрээ хүнд ойлгуулж, тайлбарладаггүй, шийдвэрээ бичгээр гаргаад өгнөө гээд гарчихдаг, тэгэхээр хүнд янз бүрийн хардлага төрдөг. Зарим хүмүүс ярьдаг л даа. Шүүх хурал дээр өөр юм ярьж хэлчихээд шийдвэр бичгээр авсан чинь шал өөр зүйл гаргачихлаа гэж. Тиймээс шийдвэрээ ойлгуулах тал дээр шүүгч нар их анхаарах хэрэгтэй гэж захимаар байна.

Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнууд нэгдүгээрт, байгууллагын нэр хүнд, хоёрдугаарт, хамт ажиллаж байгаа хүмүүсийнхээ болон өөрийн нэр төрийг өндөрт өргөж, хамгаалж, аливаа сөрөг зүйлээс урьдчилан сэргийлж байх ёстой. Бидний үед тэгж л ажиллаж байлаа. Цаашид ч томилогдож байгаа залуу шүүгч нар болон хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй. Шүүхийн байгууллагын хамгийн оргил нь шүүгч байдаг. Шүүгч хүнийг нум сумтай зүйрлүүлбэл байндаа онож байх ёстой. Тийм учраас шалгуур нь өндөр, шударга зөв хүнээ олох, нүдээ олсон байх хэрэгтэй. Тэгж байж тэр хүний гаргаж байгаа шийдвэр мэргэн хууль зөв хэрэглэж, эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэдэг шиг шийдвэрлэвэл хүмүүс гомддоггүй юм. Тэр тал дээр анхаарах хэрэгтэй.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэж байна. Хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Гэхдээ шүүх засаглалд хэтэрхий халдсан заалтууд байгааг хууль тогтоогчид анхаарна биз ээ. Ер нь сүүлийн үед шүүх засаглал руу хэтэрхий халдах боллоо. Аливаа асуудлыг зөв өнцгөөс нь харж шийдвэрлэх хэрэгтэй. Хуульч хүн бол хуулийн дагуу ажилладаг. Шүүхээс гарч байгаа шийдвэр бол 2 талтай нэг тал нь гомддог нөгөө тал нь баярладаг. Тиймээс хэт нэг талыг барьсан байдлаар хандаж байгаад ахмад хуульчийн хувьд буруу гэж үзэж байна. Нийгмийн давлагаа, улс төрчдийн үзэл бодлоор ингэж шийдэж байгаа нь буруу. Энэ хандлага Үндсэн хуульд Хариуцлагын зөвлөл гэдэг байгууллага байгуулж, шүүгчийг огцруулж байхаар зохицуулах гэж байгаа нь харамсалтай.

Харин шүүгчийг томилох насны хувьд зөв гэж харж байна. Яагаад гэхээр хүнд үзэж туулсан зүйл, туршлага хэрэгтэй. Өмгөөлөгч, прокуророор ажиллаж байсан хүмүүс шүүгчээр томилогдвол илүү ач холбогдолтой гэж боддог. Өөр бусад газар ажиллаж байсан хүмүүс томилогдохоор хууль хэрэглэхдээ буруу зөв тайлбарлах, асуудлыг шийдвэрлэхдээ хөнгөн хуумгай ханддаг асуудал ажиглагддаг.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд шүүгчийн томилгоонд хугацаа заасныг юу гэж үзэж байна вэ?

-Хугацаа заах нь буруу. Хугацаа зааж байгаа нь ажилд ямар нэг өөрчлөлт ахиц гарахгүй харин сөрөг муу талтай. Тухайн хүний ухамсарт би бүх насаараа сонгогдсон энэ өндөр хариуцлагатай ажлаа нэр төртэй сайн хийх ёстой гэсэн бодол суусан байдаг. Хуучин бол шүүгч нарыг ард түмнээс сонгодог байсан шиг сонгуулийн зарчмаар сонговол бүрэн эрх нь хугацаандаа байж болно.

- Шүүгчдийн цалинг нэмсэн байтал хариуцлага сайжирсангүй гэсэн шүүмжлэл байна?

- Аливаа асуудлыг шийдвэрлэхэд нэг асуудлаар бусад асуудлыг шийдвэрлэж болдоггүй юм байна гэдэг нь эндээс харагдаж байна. Цалин хангамж, хараат бус байдлыг хангасан ч хариуцлагын асуудал энд хөндөгдөж эхэлж байна.

-Таны хэлснээр цалинг нь нэмсэн ч шүүгчийн хариуцлагын асуудал орхигдсоноос болж шүүхэд итгэх иргэдийн итгэл буурав уу?

-Иргэдийн итгэл гэдэг бол харьцангуй ойлголт юм. Шүүхээр орж үзээгүй, нэг удаа шүүх хуралд суугаагүй атлаа давлагаалж, хөөрөгдөж аливаа асуудлыг харлуулах гэсэн оролдлого гаргаад байна уу, магадгүй өндөр цалинтай албан тушаалд дараагийн ээлж хоолондоо орно гэдэг шиг юм болох гээд байна уу гэсэн хардлага төрөөд байгаа. Яагаад гэвэл би хуулийн байгууллагад 36 жил, шүүгчээр 25 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн. Энэ олон нийтийн сүлжээгээр яриад байгаа зүйл бол 2 талтай. Хүн бүр шүүхээр ороогүй, 3 сая иргэний хэд нь шүүхээр үйлчлүүлсэн билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт ашиглалтад орлоо 6 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Ясмин Фоуадыг хүлээн авч уулзлаа 8 цагийн өмнө
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа 9 цагийн өмнө
Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна 9 цагийн өмнө
Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ 9 цагийн өмнө
IPU-ийн хорооны Ерөнхийлөгчөөр О.Номинчимэг сонгогдлоо 10 цагийн өмнө
Халиа тошин долоон байршилд үүсчээ 11 цагийн өмнө
Нөөцийн махны худалдаачин: Мах нь байгаа хэдий ч иргэдийн үйл ойлголцол,оочир дараалал их байна 12 цагийн өмнө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 13 цагийн өмнө
Реппер Тришна:Гохыг нь би биш нийгэм дарсан 13 цагийн өмнө
​С.Мөнхбаатар: Цаашид утаагүй хот болохын тулд хийн болон цахилгаан халаалтын системд шилжих шаардлагатай 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар салхи шуургатай 16 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ Өчигдөр
ДЦС-5-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ Өчигдөр
Ж.Болдбаатар:Бичиг баримтыг минь ашиглан 70 гаруй сая төгрөгийн зээл авч өрөнд оруулсан Өчигдөр
Pizza Hut 31 дэх салбараа Багануур дүүрэгт амжилттай нээлээ Өчигдөр
Он гарснаас хойш гадаад улс руу аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулжээ Өчигдөр
“Талх Чихэр” ХК олон улсад чанараа баталгаажуулж, экспортоо тогтвортой нэмэгдүүлж байна Өчигдөр