АГААРЫН БОХИРДОЛ АЮУЛЫН ХАРАНГА ДАГУУЛСААР...


Монгол Улсын хүн амын тал нь оршин суудаг Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэл хотуудын нэг болжээ. 2018 оны нэгдүгээр сарын 30-ны 05.00 цагт Улаанбаатар хотын Баруун 4 зам орчимд нарийн ширхэглэгт тоосонцор буюу РМ 2.5 –н хэмжээ 3320 мкг/м3 хүрсэн нь ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн агаараас 133 дахин их байгаа үзүүлэлт аж. Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй төв дүүрэгт оршин суудаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгааг судлаачид тогтоожээ. Хүүхдүүд томуу, уушгины үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа өвчин, амьсгалын доод замын бусад халдвараар ихэвчлэн өвдөж байна. 2015 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 45.7 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байгаа ба хотжилт төлөвлөгдөөгүй байдлаар явагдсан тул захын гэр хороолол огцом тэлсэн. Ингэснээр нийт хүн амын 60 гаруй хувь нь оршин сууж, эрүүл мэнд, орчны хүнд нөхцөлд амьдарч байна. Нөгөө талаар уур амьсгалын өөрчлөлт, газар, хөрсний доройтлоос улбаалан хөдөөгийн амьжиргаа муудаж, цаашид хөдөөгөөс хот руу шилжих хөдөлгөөн нэмэгдэхэд нөлөөлөх магадлал өндөр байгаа юм. Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд эхийн хэвлийд бий болсон цагаас нь эхлэн сөргөөр нөлөөлдөг. Монголд ургийн эндэгдэл өвөл, зуны улирлын хоорондох ялгаа 3.5 дахин зөрүүтэй байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 10 мянган хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж, уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болж байна. 2015 онд 5 хүртэлх насны 435 хүүхэд уушгины үрэвслийн улмаас нас барсан байна. 2016 онд 0-18 насны хүүхдийн агаарын бохирдлын холбоотой өвчлөл Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудад 10.4 тэрбум төгрөг буюу4.8 сая ам.долларын зардал гарсан аж. Хүүхдүүд томуу, уушгины үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа өвчин, амьсгалын доод замын бусад халдвараар өвдсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 1 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 1 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 1 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 3 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 3 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 4 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 4 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 4 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31