Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг болох хөдөө аж ахуйн салбар нь ДНБ үйлдвэрлэлийн 12,2 хувь, экспортын орлогын 8,7 хувийг эзэлж, нийт ажиллах хүчний 30,4 хувь нь тус салбарт ажиллаж байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мал аж ахуйн салбар 86,5 хувийг эзэлж, тус салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3,5 их наяд төгрөгт хүрээд байна. Орон нутгийн 85,0 орчим хувь нь мал аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай байна.
Иймд өнөөгийн эдийн засаг, нийгмийн эрэлт хэрэгцээ, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлж 1993 онд баталсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн зохицуулалтыг тусад нь салгаж, бие даасан хоёр хуулийг баталж, эрх зүйн томоохон шинэчлэлийг хийлээ.
Малын генетик нөөцийн тухай хууль нь малыг "нөөц баялаг" талаас нь харсан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулах үзэл баримтлалтай, мал аж ахуйн салбарын суурь хууль юм. Энэ хуулиар үндсэн 4 бүлэг асуудлыг зохицуулж байгаа.
Үүнд:
Энэ хуулийн зорилго, хамрах хүрээ өмнөх хуулиасаа өргөжсөн
Энэхүү хуулиар зохицуулж байгаа харилцаа нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй нийт малчид, малчин өрх, мал бүхий иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн гол боловсон хүчин мал зүйчид, мал үржүүлэг, технологийн чиглэлээр ажил, үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн нэгжүүд, зохиомол хээлтүүлгийн техникч нар, мэргэжлийн судлаачид, энэ чиглэлийн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, нийгэмлэгт үйлчлэх юм. Үүнээс гадна олон улсын түвшинд үндэсний тайлан, мэдээллээ хүргүүлэх, харилцан мэдээлэл солилцох, олон улсын түвшний дэвшүүлсэн зорилт, стандартыг мөрдөн хамтран ажиллах боломжийг нээж байгаагаараа онцлог юм.
Хууль хэрэгжсэнээр малыг өсгөн үржүүлэх бүс нутгийн бодлого, стратегийг мөрдөх, хээлтүүлэгч малыг мэргэжлийн хяналтад авч, удам зүйн үнэлгээ хийж, стандартын шаардлага хангахгүй хээлтүүлэгчийг ашиглахгүй байх, сум, аймаг, улсын хэмжээнд үржлийн үнэт чанараар үнэлэгдсэн хамгийн сайн малыг олон нийтэд мэдээлж байх, гадаадаас авчирч байгаа мал, амьтан, үржүүлгийн бүтээгдэхүүнийг хяналттай ашиглах системд шилжинэ. Мөн тодорхой шаардлага хангасан малчин, мэргэжлийн нэгжийг урамшуулах зэрэг олон асуудлууд хуулиар шинэчлэгдсэн.
Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлснээр Монгол улсын мал аж ахуйн салбарт дараах эерэг өөрчлөлтүүд гарна гэж үзэж байна:
"Малын генетик нөөц"-ийн тухай хууль 2018 оны 6-р сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна