МӨРӨӨДЛИЙН СУРГУУЛЬ БУЮУ ХОНКОНГ СУРГУУЛИЙН 12 ОНЦЛОГ

Admin
Өчигдөр


Хонконгийн сургуулийн сургалт дэлхийд дээгүүрт ордог. Хүүхдүүд сургуульд явахдаа нэг их дуртай байдаггүй талтай. Харин Хонконгт бол хүүхдүүд нь сургууль руугаа байнга яардаг гэнэ. Тэгэхээр тэндэхийн сургуулийн зарим онцлогийг хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан сонирхуулж байна.

  • 1.Бүх амжилтууд гаднаас ил

Сургуулийн гадна талд сурагчдын амжилт, цомыг бүгдийг ил гарган байршуулна. Түүгээр өнгөрсөн хэн ч гэсэн сургуулийн амжилтын талаар мэдээлэл авах боломжтой. Мөн сурагчид өөрсдийн амжилтаа шууд харж, түүгээрээ бахархах боломж бүрэн нээлттэй.

  • 2.Хөгжилтэй, хурц тод хана, орчин

Сургуулийн хана, хашаа хэзээ ч нэг өнгийн хэв загвар баригдан уйтгартай дүнсийхгүй. Харин ч хөгжилтэй зургууд, хурц тод өнгөөр солонгороостой. Ийм өнгөлөг орчин руу хүүхдүүд аяндаа татагддаг. Хана дээрх зургууд зөвхөн чимэг бус мөн хичээлд хэрэгтэй зүйлс байх нь ч элбэг.

  • 3.Чөлөөт загварын анги

Ярайтал өрсөн ширээ сандал гэж энд үгүй. Google-ийн ажлын байрыг санагдуулам чөлөөтэй орчин энд ноёрхоно. Байшингийн дээвэр дээр жижиг цэцэрлэг хийчихсэн, хүүхдүүд тэнд тоглоно. Анги дотроо гүйлтийн замтай. Ангийн тохижилт хурц өнгөөр чимэглэгдсэнээс гадна дизайн их сайтай.

  • 4.Гэр бүлийнхэнтэй нь хамтарна

Эцэг эхчүүдийн оролцоо их өндөр. Сурах бол ганцхан хүүхдүүдийн "ажил" биш. Эцэг эхчүүдэд зориулсан семинар, лекц байнга зохион байгуулна. Эцэг эхчүүдтэй нь хамтарснаар хүүхдийн ирээдүйг илүү цэгцтэй, чигтэй болгоно. "Хүүхдээ сайн сурахад би хэрхэн туслах вэ?" гэх мэт лекц, семинар зохион байгуулж, мэдлэг өгнө. Үүнээс гадна сурагчийн дүү нарт зориулсан зай талбай ч ангид бий.

  • 5.Британи чанар

Хонконгийг Их Британийн колони байсан гэдгийг та мэдэх биз. Тиймээс ч энд одоо хүртэл англи маягийн уламжлал, соёл ханхалсаар байдаг. Хятад хэлний зэрэгцээ англи хэлийг эх хэл болгон сургана. Тиймээс сурагч бүр англи, хятад хэлтэй болж төгсдөг. Боловсролын хөтөлбөр нь Их Британийн хамгийн дээд стандартыг бүрэн хангадаг. Дэлхий даяар маш их эрэлттэй өндөр мэргэшсэн боловсон хүчин гаргаж чаддаг.

  • 6.Сургалтын шинэчлэлт

Харандаа, бал, цаас гэхээсээ илүүтэйгээр ирээдүйн иргэдэд зориулан дэвшилтэт технологийг түлхүү ашиглан хичээлээ заана. Ном, дэвтэр, сэтгүүл, тэмдэглэлийн дэвтэр гэхээсээ илүүтэйгээр компьютерт хичээлээ төвлөрүүлнэ.

  • 7.Бага ангид шалгалт байхгүй

Цэцэрлэгт гурван настайгаас нь эхлээд сургуульд бэлтгэж эхэлнэ. Нэг содон зүйл нь бага ангийн сурагчдаас улсын шалгалт гэж огт авдаггүй. Хүүхдүүд бага насандаа сурч, боловсорч, танин мэдэж, туршлага сууж, амьдралтай танилцах л үүрэгтэй гэж үздэг.

  • 8.Хамгийн шилдэг нь болох тэмүүллийг асаана

Сурагчдыг эхнээс нь л хамгийн шилдэг болох тэмүүлэлд хөтөлнө. Шилдэг сурагчдын өрсөлдөөний талаар ил тод мэдээлнэ. Мөн сургууль даяар нээлттэй хүргэнэ. Авьяаслаг, ирээдүйтэй хүүхдүүдийг компани, корпорациуд ирээдүйн боловсон хүчнээ болгон сонгож, улмаар ивээн тэтгэх боломжийг нээж өгнө. Шилдэг сурагчийн төлөөх тэмцлийг ирээдүйн төлөөх тэмцэл гэж үздэг.

  • 9.Хатуу дэг журам

Хонконг болон Хятадын сургуулийн зарчим бол маш хатуу дэг журам. Сургуулийн дотоод журмыг ягштал дагахыг шаардана. Сурагчийн хувцас зайлшгүй өмсөхөөс энэ бүхэн эхэлдэг. Хатуу дэг журамтай байж гэмээнэ сая амжилтад хүрч, хариуцлагаа өөрөө үүрч, ирээдүйгээ өөрөө босгоно гэж үздэг.

  • 10. Спортоор зайлшгүй хичээллүүлнэ

Хонконгийн сургалтын салшгүй нэг хэсэг бол спорт. Спорт хүүхдүүдийг богино хугацаанд зөв шийдвэр гаргадаг болоход туслахаас гадна багаар ажиллах чадварыг суулгаж, эрүүл мэнддээ анхаардаг болгохын зэрэгцээ мөн сэтгэлзүйн хувьд тогтвортой болгодог.

  • 11.Сурна гэдэг ширээний ард сууна гэсэн үг биш

Сурна гэдэг зөвхөн ширээний ард сууна гэсэн үг биш. Харин ч ирээдүйн амьдралдаа бага багаар сурч, туршлагажна гэсэн үг. Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг дэмжиж, сайжруулахын тулд тэмцээн уралдаан зохионо. Сурагчдыг янз бүрийн мэргэжлээр чадавхиа сорих боломжийг олгоно. Эндээс хүүхэд ирээдүйгээ бүрэн төсөөлж, сонгож авдаг.

  • 12.Хүүхэд бүрийн онцлогийг хөгжүүлж, халамжилна

Хэдийгээр хатуу дэг журамтай ч гэсэн хүүхэд бүрт хэрэгтэй халамж, анхаарлыг тавина. Мөн хүүхдүүдийн онцлог чанарыг хөгжүүлж, сайжруулна. Нэг хүүхэдтэй тулж ажиллаж чаддаг. Заавал сайтар мэргэшсэн боловсон хүчин бэлдэнэ гэхээс гадна мөн ирээдүйдээ аз жаргалтай байж чадах, ажилч хичээнгүй бие хүнийг "бүтээх"-ийг эрмэлздэг.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 2 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 2 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 2 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 2 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 2 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 3 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 5 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 6 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр