​ТЭРБУМААР ҮНЭЛЭГДЭХ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ УИХ-ЫН ГИШҮҮДТЭЙ ТАНИЛЦ


Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх юм. Гэвч өнөөдөр тэгш байдал алдагдаж, нийгмийн цөөнх хэсэг хэт баяжиж, тэрбум, тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй байна. Харин нийгмийн ихэнх нь хэт ядуу, орон байргүй, гэр хороололд, эсвэл түрээсийн байр хэсэн амьдарч байгаа. Тэгвэл төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан ажиллах учиртай, дээрх зарчмыг бодлогын түвшинд авч явах үүрэгтэй УИХ-ын гишүүд 9,2 –оос 1 тэрбум хүртэл үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй байна. Тэднийг хэт их хөрөнгө мөнгөтэй байна гэж шүүмжлэх гэсэнгүй. Гагцхүү ямар арга замаар энэ их хөрөнгө мөнгөний эзэн болов гэдэг хүн бүхэнд сонирхолтой байх болов уу.

Монголын энгийн нэг иргэн 10 жил хөдөлмөрлөөд 46 сая төгрөгөөр нэг өрөө байрыг бэлэн мөнгийг нь төлөөд авах чадваргүй байгаа. Тиймээс ч төрөөс болсон болоогүй хөнгөлөлт, зээл явуулдаг ч эзнээ олдог эсэх нь бас л эргэлзээтэй.

Иргэдийн хувьд орон сууцтай болох гэсэн хүсэлтэй ч бэлэн мөнгөөр авах боломжгүй, 8 хувийн зээлд хамрагдах хүсэлтэй ч банкны шаардлага хангахгүй гэх мэт олон шалтгааны улмаар гэр хороолол хаягаа хэлсээр байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нэг өрөө байр 46-64 сая, хоёр өрөө байр 78-95 сая, гурван өрөө байр 95-225 сая, дөрвөн өрөө байр 100-350 саяын үнэтэй байна. Харин шинээр баригдаж байгаа орон сууцнуудын хувьд 93-421 саяын үнэтэй байгаа юм.

Ямартай ч иргэд нь үл хөдлөх хөрөнгөтэй болох гэж насаараа хөдөлмөрлөн, үр хүүхэддээ арай хийн ганц өрөө байр өвлүүлэн үлдээж байгаа бол улс эх орон, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө бодлого боловсруулж ажиллана хэмээн амлалт өгч, төрийн дээд албан тушаалд сонгогдсон эрхмүүдийн хөрөнгө мөнгө нэг иймэрхүү л байна.

Ингээд тэрбумаар хэмжигдэх үл хөдлөх хөрөнгөтэй Хууль тогтоох дээд байгууллагын эрхэм гишүүдийг олон нийтэд танилцуулж байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат

Орон сууц 1, үйлдвэр үйлчилгээний барилга 2, бусад барилга 6 – 9,2 тэрбум

УИХ-ын гишүүн, БОАЖСайд Д.Оюунхорол

Орон сууц 2, үйлдвэр үйлчилгээний барилга 3 – 9,1 тэрбум

УИХ-ын гишүүн М.Билэгт

Орон сууц 1 – 7,5 тэрбум

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир

Орон сууц 4, бусад барилга 3 – 4,4 тэрбум

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан


Орон сууц 3, үйлдвэр үйлчилгээний барилга 2 – 4,3 тэрбум

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

Орон сууц 3, бусад 2 – 4,3 тэрбум

УИХ-ын гишүүн Б.Батзориг

Орон сууц 4 – 3,7 тэрбум

УИХ-ын гишүүн Л.Болд

Орон сууц 3, үйлдвэр үйлчилгээний барилга 1, бусад барилга 1 – 2,6 тэрбум

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Орон сууц 4, үйлдвэр үйлчилгээний барилга 2 – 2,6 тэрбум

УИХ-ын гишүүн Н.Учрал

Орон сууц 4, үйлдвэр үйлчилгээний барилга 1, бусад барилга 1 – 2,5 тэрбум

УИХ-ын гишүүн Д.Ганболд

Орон сууц 1, үйлдвэр үйлчилгээний барилга 2, бусад барилга 2 – 2,4 тэрбум

УИХ-ын гишүүн С.Бямбацогт


Орон сууц 4, үйлдвэр үйлчилгээний барилга 1, бусад барилга байгууламж 1 – 1,9 тэрбум

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Орон сууц 2 – 1,9 тэрбум

УИХ-ын гишүүн С.Батболд


Орон сууц 3, бусад барилга 1 – 1,8 тэрбум

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

Орон сууц 3 – 1,7 тэрбум

УИХ-ын гишүүн, ХНХСайд Н.Номтойбаяр

Орон сууц 1, үйлдвэр үйлчилгээний 1, бусад барилга 2 – 1,5 тэрбум

УИХ-ын гишүүн Ч.Улаан

Орон сууц 4, үйлдвэр үйлчилгээний барилга1, бусад барилга 2 – 1,4 тэрбум

ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

Орон сууц 1, бусад барилга 1 – 1,3 тэрбум

УИХ-ын гишүүн Б.Жавхлан

Орон сууц 2, бусад 1 – 1,2 тэрбум

УИХ-ын дарга М.Энхболд

Орон сууц 2, бусад барилга байгууламж 1 – 1,1 тэрбум

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Орон сууц 4, бусад барилга байгууламж 5 – 1, 1 тэрбум

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Орон сууц 3 – 1,1 тэрбум

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

Орон сууц 2 – 1,1 тэрбум

УИХ-ын гишүүн Б.Наранхүү

Орон сууц 2 – 1 тэрбум

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Орон сууц – 1 тэрбум

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар

Орон сууц 4, бусад барилга 4 – 1 тэрбум

УИХ-ын гишүүн Л.Энхболд

Орон сууц 5, бусад барилга 1 – 1 тэрбум

Нийгмийн баялгийн тэгш бус хувиарлалт хэрхэн явагдаж байгааг ганцхан жишээнээс л харж болох юм. Дээрх гишүүд дотор бизнес эрхэлж, хөрөнгө мөнгөтэй болсон эрхмүүд цөөнгүй байгаа. Гэвч хууль тогтоох дээд байгууллагад бизнес эрхлэгчид байх нь хэр зохистой вэ гэдгийг эндээс харж болох юм. Уг нь бол Монголд Ашиг сонирхолын зөрчлийн тухай хууль гэж байдаг. Гэвч энэ хууль хэнд үйлчилж, хэнд нь үйлчлэхгүй байна вэ?

Бизнес эрхлэгчид хууль тогтоох дээд байгууллагад орж, амин хувийн болон бүлэглэлийнхээ ашиг сонирхолд нийцүүлсэн хууль санаачлан, батлуулдагийг УИХ-аас ойрын хэдэн жилд батлан гаргасан, шинэчлэн найруулсан хуулиуд тодорхой харуулах биз ээ.

Ц.Бат


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 40 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18