Х.БАТТУЛГА, З.ЭНХБОЛД ХОЁРЫН ХЭН НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ?


Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын тамгын газрын дарга Ц.Цолмон хоёрын хооронд үүсээд байгаа маргаан бол гарын үсэгний л асуудал. Хоёр тийш бичиг цаас шидэлцээд, олон нийтийг төөрөгдүүлэх нь хэнд ашигтай гэж..!, олон нийтийг талцуулж, эв нэгдлийг сарниулахаас цаашгүй шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар ард түмэн Халтмаагийн Баттулга гэдэг хүнийг Төрийн тэргүүнээрээ сонгосон. Тэгэхээр Үндсэн хууль заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг энэ хүн л эдлэх учиртай.

Харин Тамгын газрын дарга нь Ерөнхийлөгчийн ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Тэгэхээр З.Энхболд дарга элчин сайд нарыг эргүүлэн татах тухай УИХ-тай зөвшилцөх саналаа яагаад Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй явуулж болохгүй байгаа юм.

УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон " Өмнө нь ирүүлсэн албан бичгийн үндэслэлийг тайлбарласан байна гэж ойлгосон. Миний хувьд хангалттай тодорхой хариуг З.Энхболд даргад урьд нь хүргүүлсэн.

Өмнө нь өгсөн хариу бичигт дурдсан миний байр суурь хэвээрээ байгаа. Байсхийгээд л бичиг шидэлцээд байх зохисгүй хэрэг гэж бодож байна.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан, түүнийг хязгаарласан зүйл огт байхгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дотоод ажилд оролцох боломж ч надад байхгүй. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг эгүүлэн татах нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх мөн. Энэ тухай хариу бичигт дурдсан. Ингэхдээ хуульд заасан журмын дагуу Улсын Их Хуралтай зөвшилцдөг.

Монголын ард түмэн Х.Баттулга гэдэг нэг л хүнийг Төрийнхөө тэргүүнээрээ сонгосон. Үндсэн хууль батлагдсанаас хойш 25 жилийн хугацаанд энэ асуудлаар үе үеийн Ерөнхийлөгч нар өөрийн албан бланк дээрээ өөрийн гарын үсгийг зурж УИХ-д зөвшилцөх саналаа ирүүлж байсан.

Энэ журмаараа л цаашид явах байх гэж найдаж байна. Энэ асуудалд хуулийн маргаантай зүйл ч байхгүй. Байнга л яригдаж байдаг энгийн л нэг шийдвэр гаргах үйл ажиллагаа. Ийм энгийн асуудлаар ингэж үл ойлголцох байдал үүсгэн дэврүүлж байсныг би хувьдаа огт санахгүй байна" хэмээн хэвлэлд тайлбар өгсөн байна.

Харин З.Энхболдын хувьд хариу бичигтээ ийнхүү дурьджээ. "... Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах" үндсэн бүрэн эрх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн бүрэн эрх мөн. Энэхүү бүрэн эрхийг Ерөнхийлөгч Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн аливаа хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр "Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх" эрхийг Засгийн газарт олгосон боловч энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхийг Засгийн газарт шилжүүлсэн зохицуулалт биш болно. Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхийг бусад хуулиар хязгаарлах боломж үгүй бөгөөд энэхүү заалтыг ийнхүү явцууруулан тайлбарлах нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна.

Энэхүү заалт нь Засгийн газарт төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэгчийнх нь хувьд элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох эрхийг олгож буй эрх зүйн зохицуулалт мөн. Иймд зөвхөн Засгийн газрын санал болгосноор томилох, эгүүлэн татах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөнө гэж ойлгож хэрэглэх нь Монгол Улсын Үндсэн хуулийг ойлгоогүй, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хууль бусаар хязгаарласан хэрэг гэж үзэхээс өөр аргагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын үндсэн бүрэн эрх дотор "Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх" тухай ямар нэг зохицуулалт тусгагдаагүй. Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч зөвшөөрч түүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөх боломжтой бөгөөд үүний нэгэн адил Засгийн газрын өргөн мэдүүлсэн саналыг эс зөвшөөрөх, эсхүл Засгийн газрын өргөн мэдүүлэхийг хүлээлгүйгээр Улсын Их Хуралтай зөвшилцөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар түүнд олгосон болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд би зөвшилцөх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд тус Тамгын газрын дотоод албан хэргийн харилцаанд оролцохгүй байхыг танаас хүсч байна" гэжээ.

Эцэст нь дахин сануулахад Үндсэн хуулиар олгогдсон зөвлөлдөх санал зөвхөн Ерөнхийлөгчид л байна. Түүнээс Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга ерөнхийлөгчийг төлөөлөхгүй. Харин Ерөнхийлөгчийг төлөөлөх буюу бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлэх хуулийн зохицуулалттай.

Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд энэхүү зохицуулалтыг хийсэн байдаг.

11 дүгээр зүйл. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх

1.Ерөнхийлөгчийг түр эзгүйд, эсхүл Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурлын дарга хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

2.Дараахь тохиолдолд Ерөнхийлөгчийг түр эзгүй гэж үзнэ:

1/эрүүл мэндийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсныг эмнэлгийн дүгнэлт үндэслэн Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;

2/өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон;

3/түр эзгүй гэж Ерөнхийлөгч өөрөө албан ёсоор үзсэн.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, З-т заасан тохиолдолд Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн албан ёсоор шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

4.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан тохиолдолд болон Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга бүрэн хэрэгжүүлнэ.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана.

6.Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байхдаа Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжид "Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч" гэж гарын үсэг зурна.

7.Ерөнхийлөгч ажилдаа эргэж орсон тухай Улсын Их Хуралд мэдэгдсэнээр Ерөнхийлөгчийн түр эзгүй байдал дуусгавар болно.

8.Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.

Харин ерөнхийлөгчийн ажлыг зохион байгуулах үүрэгтэй гэдгийг өмнө нь сануулж байсан. Гэвч энэ хоёр эрхмийн хооронд үүсээд байгаа маргаан үргэлжилсээр байна.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хариу бичигтээ

Харин УИХ-ын тамгын газрын дарга Ц.Цолмон энэ асуудалд дараах тайлбарыг хийсэн байгаа юм. Тэрбээр "

Шаардлагатай бол сэтгүүлчид та бүхэн 1991 онд Үндсэн хуулийн яг энэ зүйлийн энэ заалтыг хэлэлцэж байсан архивын материал болон үе үеийн Ерөнхийлөгч нараас ирүүлж байсан албан бичиг, дагалдах материалтай чөлөөтэй танилцаж болно" хэмээн хэвлэлд тайлбар хийжээ.

Ямартай ч Ерөнхийлөгчийн болон УИХ-ын тамгын газрын дарга нар гарын үсэгний асуудлаас болж хоорондоо бичиг цаас шидэлцэх боллоо.

Н.Цэндбат


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зайсангийн зүүн гүүрийг ирэх 6 дугаар сард ашиглалтад өгнө 5 цагийн өмнө
П.Сайнзориг: Хамтарсан засгийн газар байх эсэхийг бага хурлаар шийдэх байх 6 цагийн өмнө
ЦЕГ: Барилгын компанийн туслах ажилтан өндрөөс унаж амь насаа алдлаа 6 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Баян айлын ааш нь хөдлөөд хүргэнээ хөөж байгаа юм байлгүй дээ 7 цагийн өмнө
О.Батнайрамдал: Том төслүүд эхлэх гэхээр л улс төрийн тогтворгүй байдал үүсдэг 7 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хамтарсан Засгийн газарт хийж хэрэгжүүлэх олон ажлууд бий 8 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Хамтарсан ЗГ-ыг дэмжихгүй байр суурь хэвээрээ 8 цагийн өмнө
Б.Дэлгэрсайхан: Төрөөрөө тоглоё гэвэл хамтарсан засгаа тараа 8 цагийн өмнө
Эрдэнэцагаан сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цагийн өмнө
Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ 10 цагийн өмнө
Ц.Баатархүү: Төв Азид дижитал эдийн засгийн “баянбүрд”-ийг цогцлооно 10 цагийн өмнө
Өнөөдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлана 11 цагийн өмнө
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 12 цагийн өмнө
МАН-ын бага хурлыг маргааш болно 13 цагийн өмнө
Зургаадугаар сараас эхлэн тэтгэврийн зээлийг хуучин журмаар олгоно 13 цагийн өмнө
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Иргэд: Хотын гудмаар их айдастай алхдаг. Учир нь дугуй, скүүтэр хаанаас гарч ирээд мөргөх эрсдэлтэй 13 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно 13 цагийн өмнө
Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын зах зээл 3.3 их наяд ам.долларт хүрчээ Өчигдөр
Барилгачдын их хуралд салбарын шинэ 100 стратеги танилцуулж, бүтээн байгуулалтын шинэ эринд уриалав Өчигдөр