ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ХОЁР ШИРХЭГ ЗӨӨВРИЙН ХУРД ХЭМЖИГЧ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ


Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор орон нутгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Цагдаагийн газарт нэг бүрийн үнэ нь 14,5 сая төгрөг бүхий 2 ширхэг тээврийн хэрэгслийн "Зөөврийн хурд хэмжигч төхөөрөмж" хүлээлгэн өгснийг үйл ажиллагаанд ашиглаж эхлээд байна.

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн 408 км авто замд зам тээврийн осол, хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газрын даргын тушаалаар "Хөдөлгөөнт эргүүл"-ийг Айраг, Сайншанд, Замын-Үүд сумдад тус бүр нэг нийт 3 чиглэлд 24 цагийн эргүүлийг ажиллуулж байна.

"Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" 4 сарын аяныг зохион байгуулж хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулснаар зам тээврийн осол, хэрэг өмнөх сараас буурсан үзүүлэлттэй байна.
Хөдөлгөөнт эргүүлд нийт нийт 120 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллах хугацаандаа 2157 тээврийн хэрэгсэл шалгаж, 719 зөрчил илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.

Замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж явах талаар "Хурдаа хас" тэмдэглэгээг 16 байршилд хийлгэж, мөн Замын-Үүд-Сайншанд-Айраг сумын чиглэлийн 40 км зам тутамд 1 "Модель цагдаа"-г байрлуулж замын хөдөлгөөнд оролцогчдын анхаарал, сонор сэрэмжийг дээшлүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 8 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр