ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ОЮУТНУУДЫН ХҮСЭЛТИЙГ АВЧ БАЙНА


Өнгөрсөн оноос Орхон аймгийн оюутнууд Засаг дарга Д.Батлутын нэрэмжит хоёр төрлийн тэтгэлэгт хамрагдаж эхэлсэн. Энэ нь 12-р ангиа төгсөж их, дээд сургуульд шинээр элсэж буй залууст "Оюутны тэтгэлэг", магистр, докторантын өдрийн ангид суралцах иргэдэд олгох "Урамшууллын тэтгэлэг" юм.

Үүнээс Монголын Улсын болон гадаадын их, дээд сургуулийн бакалаврын ангид анх удаа элсэн суралцагчдад олгох "Оюутны тэтгэлэг"-т хамрагдах хүсэлтийг ирэх сарын таван хүртэл хүлээн авна. "Оюутны тэтгэлэг"-т хамрагдахын тулд ерөнхий боловсролын сургуулиа "А" үнэлгээтэй дүүргэсэн, ЗГ-аас баталсан эрэлт ихтэй мэргэжлээр их, дээд сургуульд элссэн байх ёстой. Түүнээс гадна Үндэсний статистикийн газраас баталсан амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур ангилалд багтаж буй өрхийн хүүхэд, ЭЕШ-т 700-аас дээш оноотой байх ёстой. Мөн спорт, урлагаар амжилт гаргаж тэр чиглэлээрээ суралцах гэж байгаа бол ЭЕШ-ийн дүн нь 450-иас дээш оноотой байх хэрэгтэй.

Хэрэв уг шаардлагыг хангаж байвал тэтгэлэг хүссэн өргөдөл, сурлагын дүнгийн тодорхойлолт, хуваарь сонгоход олгосон батламжийн хуулбар, их, дээд сургуульд элссэн гэдгийг нотлох эрхийн бичиг, эцэг, эх, асран халамжлагчийн болон өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур ангилалд багтсаныг нотлох бичиг баримт, олон улсын болон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргасныг нотлох баримт зэргийг бүрдүүлж АЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэст хандах хэрэгтэй.

Засаг даргын нэрэмжит "Оюутны тэтгэлэг"-ийг жил бүр 10 хүртэлх хүүхдэд олгох бөгөөд хэмжээний хувьд нэг хүүхдэд 700 мянган төгрөг байх юм байна.

Засаг даргын нэрэмжит хоёр дахь тэтгэлэг нь "Урамшууллын тэтгэлэг" юм. Үүнийг Орхон аймагт ажиллаж амьдарч буй МУ-ын болон гадаадын их дээд сургуульд магистр, докторантын өдрийн ангид суралцах иргэд авах боломжтой. Уг тэтгэлгийг ЗГ-аас баталсан эрэлт ихтэй мэргэжлээр аттестатчилагдсан их дээд сургуулиудад элсэгчид авах юм. "Урамшууллын тэтгэлэг" нь жилд 3 хүртэлх оюутанд олгогдох бөгөөд тус бүр нь 3 хүртэлх сая төгрөг авах боломжтой. Уг тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг 10-р сараас хүлээн авах гэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 8 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр