Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хүчит 512 бөх зодоглосон. Харин Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ. Тэрбээр энэ жил улсын баяр наадамд анх удаа түрүүлсэн.
Тэгвэл шинэхэн арслан Ц.Содномдоржийн цолны мялаалгын наадам долдугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болохоор товлогджээ. Цолны мялаалгад түрүүлсэн бөхийг 15 сая төгрөгөөр шагнах юм.
Дашрамд дуулгахад, хоймор нутгаас 10 жилийн дараа улсын баяр наадмын түрүү бөх тодорсон. Өмнө нь 2007 онд Улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлж байсан билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна