МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН САЛБАРТ “МОРА” 3D ХҮҮХЭЛДЭЙН КИНО ИРЭХ САРД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ


Хоёр жил гаруй хугацаанд бүтээгдэж Амжилт студын чадварлаг, бүтээлч, хөдөлмөрч залуусын ур ухаан, зүтгэл чармайлтын хүчээр амжилттай бий болсон "Мора" 3D хүүхэлдэйн кино Монголын технологийн салбарт болон кино урлагт энэ төрлөөр анхны шанг татаж буйгаараа өндөр ач холбогдолтой. Мэдээлэл технологийн салбарт анхдагчийн төлөөлөл гэгдэх "Том-Амжилт" компанийн шинэ бүтээл, ирэх сард нээлтээ хийх Монголын анхны 3д хүүхэлдэйн киног танилцуулъя.

Амжилт студын ийн анхны бүтээл болох "Мора" хүүхэлдэйн кино нь 1 цаг 15 мин үргэлжлэх ба ирэх сард нээлтээ хийхээр товлогдоод байна. Уг киноны найруулагчаар Найруулагч: Чулуунмөнхийн Отгонбаяр, Продюсер: Жаргалсайханы Шижир, Зохиол: Г.Анхбаяр нар ажиллажээ. "Мора" хүүхэлдэйн кино нь Улаанбаатар хотод өрнөх өнөөгийн амьдралаас сэдэвлэсэн "Том-Амжилт" компанийн анхны зөгнөлт бүтээл гэдгээрээ онцлог юм. Киноны үйл явдал Тэргэл хэмээх өөрөөсөө өөр хүнийг хайрлаж, хүндэлдэггүй зожиг зохион бүтээгч залуу "Мора" гэх нисдэг робот бүтээнэ. Гэвч зохион бүтээгчийн шинэлэг үйлдлийн системд санаархсан Томоо хорон санаа гаргаж, муу бүхнийг үйлдэнэ. Тэргэл, Шүрээ хэмээх бүсгүйд сэтгэлтэй болох боловч киноны үйл явцад "Мора'-ийн үйлдлийн систем алдагдаж, дурлалт бүсгүй нь сураггүй алга болсноор киноны үйл явц маш сонирхолтойгоор үргэлжлэх аж. Энэ бүх ээдрээт асуудлуудын зангилааг хэрхэн тайлж, бүтээсэн робот, дурлалт бүсгүйгээ аврахыг үзэгч та бүхэн уг киноноос үргэлжлүүлэн үзээрэй.

Уг хүүхэлдэйн киноны дууг Намсрайн Ялалт,Даваадоржийн Нямбаяр, Тэрбишийн Нарангэрэл, Өлзийсайханы Болормаа, Донойн Дэлгэрсайхан, Цэндийн Гомбосүрэн оруулсан бөгөөд хүүхэлдэйн киноны тал дээр амжилт гаргах бүтээл болсныг дурдаж байсан юм. Монгол залуус гадны компаниудын адил хийж бүтээж чадаж буйн жишээг үзэгч авхай та бүхэн энэхүү Монголын анхны бүрэн хэмжээний 3д хүүхэлдэйн киноноос харах боломжтой. Монгол Улс хүүхэлдэйн киноны салбарт дэлхийд гарах нэг том алхам хийж буйн тод жишээ энэ бүтээл болж байна. Уран бүтээлч хамт олонд цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.


https://youtu.be/6D-J3EZz-e4


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 8 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр