ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ӨРГӨТГӨЛҮҮДИЙГ БУУЛГАЛАА


Нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн зөвшөөрөлгүй хашаа хатган өргөтгөл барьж, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн зөрчлүүд гарсан даруйд нийслэл, дүүргийн Газрын алба хамтран цаг алдалгүй зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайн газрыг чөлөөллөө.

Тодруулвал, Баянгол дvvрэг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К106 дугаар байрны зөвшөөрөлгvй барьж байсан өргөтгөлийн барилгыг зогсоож, албадан буулгажээ. Мөн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын урд байрлах "Victory center"-ийн нэг давхрыг зөвшөөрөлгүйгээр сунгахаар хашаа татаж, газрыг ухсан байсныг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв. Түүнчилэн Сүхбаатар дүүргийн 8 хороо, 846 дугаар байрны зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөл барьж байсныг буулгалаа.

Энэ мэтчилэн зөвхөн нэг байгууллага, айл өрх хашаагаа зөвшөөрөлгүй сунгаснаас болж хэдэн мянган хүний эрх ашгийг ноцтой зөрчдөг зөрчлүүдийг цаг алдалгүй арилгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил үргэлжилсээр байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 8 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр