​Г.БААСАН: М.ЭНХБОЛД, Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРТ ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА


60 тэрбумын асуудлыг дэлгэсэн 90 минутын бичлэгийг хууль зөрчсөн хэрэг мөн үү? биш үү ? гэсэн асуудал нийгэмд тараад удаж байна. Энэ талаар тухайн бичлэгийг хийсэн иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Өмгөөлөгч: Г.Баасан: "ОУ-ын хууль шинжилгээний байгууллага энэ бичлэгийг дунд зэргийн өрөөнд, тасралтгүй хийгдсэн, ямар нэгэн эвлүүлэг ороогүй гэдгийг тогтоогоод байгаа. Харин бичлэгт дуу хоолой нь орсон МАН-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх буюу "Шинэ Монгол Хаад"-ын захирал гэж хэлэгдэж байгаа А.Ганбаатар нарыг хууль хяналтынхан шалгах ажиллагаа огт явагдахгүй байна. Энэ хэргийг "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно" гэсэн Үндсэн хуулийн 3.2-дахь заалтын дагуу шалгах үндэслэл байна уу? гэвэл байгаа. Тухайлбал, Иргэн Г.Доржзодовын хийсэн 90 минутын бичлэг, Зааланд сууж байгаа фото зураг, тэр бүү хэл 90 минутын бичлэгийн тухай ОУ-ын шинжээчийн хийсэн дүгнэлт гэх мэт хэрэгт холбоотой хүмүүсийг шалгах баримтууд бий. Харамсалтай нь шалгахгүй байна. Монгол улсын хууль, цагдаагийн байгууллага энэ бичлэгийг эвлүүлэг эсэхийг шалгахаас татгалзаж байна. Мөн саяхан АТГ-ын удирдлагууд Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзалт хийх үеэр 60 тэрбумын асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж худал хэллээ. Энэ нь Монголын хууль хүчний байгууллагууд МАН-д үйлчлээд байгааг харуулж байна".

Би анх хэргийн тухай 5 дугаар сарын 31нд мэдсэн. 6 дугаар сарын 2нд өөрийн хүсэлтээр өмгөөлөгчөөр нь ажиллахаар болсон. Өмгөөлөгчөөр ажиллах болсон өдрөөс эхлэн иргэн Г.Доржзодов манайд 8 хоносон. Одоогоор УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд байрлаж байгаа.

МАН-ын удирдлагуудад хууль үйлчлэхгүй байна гэлээ. Энэ талаар та товчхон тайлбар хийнэ үү?

-Товчхондоо бол 60 тэрбумын тухай 90 минутын бичлэгийн асуудал ОУ-ын хэмжээнд гэмт хэрэг гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн байхад Монгол Улсын хууль, хяналтын байгууллагууд МАН-ын удирдлагуудад эрүү үүсгэн шалгахгүй байгаа нь хууль тэдэнд үйлчлэхгүйг харуулж байна. Тиймээс МАН бол төрийн эрхийг хууль бусаар авсан, авсан ч учраас төрийн эрхээр далимдуулж хуулийн байгууллагуудыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн ажиллуулж байгааг миний үйлчлүүлэгчид хандаж буй хандлагаас ажиглагдаж байна. Яагаад гэвэл гүйцэтгэх ажиллагааны хуулийн дагуу Г.Доржзодовыг хууль зөрчсөн гэж эрүү үүсгэн шалгах боломжгүй юм.

Сонгуулийн өмнө 60 тэрбумын асуудал гарсан. Одоо сонгуулийн дараа энэ хэрэг намжих вий гэсэн таамаг байгаа. Энэ хэрэгт холбоотой хүмүүст хариуцлага тооцох асуудлын талаар та ямар бодолтой байна вэ?

-Асуудал хэзээ намжих ёстой вэ? гэвэл гэмт хэрэг хийсэн хүн хэргээ хүлээж, гэмт хэргийг илчилсэн хүн ялгүй үлдэж, ард түмэн үнэн зөв мэдээлэл авсны дараа асуудал намжих нь зүйн хэрэг. Дахин ийм асуудал гарахааргүй болсон цагт бүрэн утгаараа асуудал намжих ёстой. Гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоох гэж л Монголын хууль хяналтын байгууллага иргэдийн татварын мөнгөөр цалинжиж, ажилладаг шүү дээ.

Г.Доржзодов цаашид яах вэ? УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд байрласаар байх уу?

-Хэрэгт холбогдсон тодорхой эрх мэдэлтнүүдэд арга хэмжээ авч, энэ хэрэг шүүхээр таслагдсаны дараа Г.Доржзодовын аюулгүй байдал хангагдана гэж би таамагласан учраас хэрэг нэг тийш шийдэгдэх хүртэл тэр газарт нь байлгах хүсэлтэй байгаа.

С.Долгорсүрэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 8 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр