“ЭНХТАЙВАН, НАЙРАМДАЛ, ЗАЛУУ ЭЛЧ” ХҮҮХДИЙН АЯЛЛЫН НЭЭЛТ БОЛОВ


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод энэ амралтын өдрүүдэд "Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг" арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Өдөрлөгийн хүрээнд өнөөдөр "Энхтайван, найрамдал, залуу элч" хүүхдийн аяллын нээлтийн арга хэмжээ боллоо. Арга хэмжээг нээж нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудлыг хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны орлогч дарга Zheng Jia ning нар үг хэлэв. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудлыг хариуцсан орлогч Ж.Батбаясгалан "Өнөөдрийн арга хэмжээ нь "Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг"-ийн бас нэгэн онцлох үйл ажиллагааны нэг. Энхтайван найрамдлын элч хүүхдүүдийг хамарсан томоохон арга хэмжээ болж байна. Залуу хойч үе бол ирээдүйд улс орны хооронд хамгийн чухал холбоог үүсгэх, ирээдүйн эзэд. Энэ утгаараа Монголын ард түмэн, нүүдэлчдийн өв соёлыг олон улсад таньж мэдүүлэх нь маш чухал. Тиймээс Монгол Улсад аялаж буй БНХАУ-ын ӨМӨЗО-ы бяцхан үрсэд Улаанбаатарчуудын өмнөөс талархсанаа илэрхийлье. Мөн аялалд нь амжилт хүсье" хэмээлээ.

Аяллын хүрээнд Хятадаас 90 хүүхэд, 10 багшийн хамт манай улсад ирсэн байна. Өнгөрсөн зургаадугаар сард манайхаас 100 орчим хүүхэд Хятад улсын соёлтой танилцсан байна. Цайны замын аялал жуулчлалын хүрээнд Монголын талаас 5, Хятадын талаас 3 дахь жилдээ хүүхэд солилцон аялуулж байгаа аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 14 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр