​СУГАЛААНЫ ТОХИРЛЫН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ


Сугалаанд оролцогч нь сугалааны тохирлоор хожсон урамшууллаа тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд багтаан дараах харьяаллын дагуу хүсэлт гаргаж, баталгаажуулна. Үүнд:

Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг хүртэлх бол нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлнэ.


Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийг хуулбар, хүсэлтийн хамт гаргаж өгнө.

Сугалааны азтан нь сугалааны тасалбараа хаяж үрэгдүүлсэн эсхүл бичвэр арилсан зэрэг шалтгаанаар сугалааны тасалбарын мэдээллийг харах боломжгүй тохиолдолд хүсэлтээ нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсгээс холбогдох сугалааны тасалбарын дэлгэрэнгүй мэдээллийг хянаж баталгаажуулах өргөдлийн хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Татварын алба нь ирүүлсэн хүсэлтийг тулган баталгаалж, ажлын 7 хоногт багтаан татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Хүсэлтээ баталгаажуулсан сугалааны азтны сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар ийнхүү хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор олгоно. Татварын асуудал эрхэлсан төрийн захиргааны байгууллага нь сугалааны урамшууллыг Төрийн сан дахь тусгай дансаар дамжуулан сугалааны азтан тус бүрийн дансанд шилжүүлнэ.

Нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирол таарсан сугалаанд оролцогчийн /сугалааны азтан/ сугалааны тохирлын урамшууллын олголтын мэдээллийг дараахь хэлбэрээр харуулна:

"Хүсэлт ирүүлсэн" (Сугалааны хонжвор таарсан сугалаанд оролцогч хүсэлтээ холбогдох журмын дагуу ирүүлсэн);

"Хүсэлт баталгаажсан" (Ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч баталгаажуулсан);
"Хянагдаж байгаа" (Өргөдөл, гомдлын дагуу холбогдох мэдээллийг шалгаж байгаа);
"Буцаагдсан" (Мэдээллийн зөрүүтэй байдлын улмаас хүсэлтийг буцаасан);
"Урамшууллыг шилжүүлсэн" (Баталгаажсан урамшууллын дүнг журмын дагуу шилжүүлэхээр Төрийн сангийн газарт шилжүүлсэн)
"Урамшууллыг олгосон" (Сугалааны хонжворыг азтаны дансанд шилжүүлсэн)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 14 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр