АНУ-ЫН ЧИКАГО ХОТОД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛЧУУД 5200 АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ


Ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хандивлаж буй эд материалын болон мөнгөн хандив тасралтгүй ирсээр байна.

Тухайлбал, АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдарч байгаа 110 гаруй хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран хандивын аян өрнүүлж, 5200 ам.доллар цуглуулснаа өнөөдөр илгээлээ.

Тус хандивыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин, "Сайн уу, Сайнаа" ток шоуны хөтлөгч, сэтгүүлч Б.Сайнбаяр нар гардуулан өгсөн юм.

Мөн Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг зэс үйлдвэрлэгч "Ачит-Ихт" ХХК-ийн зүгээс 10 сая төгрөгийн хандив өгсөн бол Өвөрмонголчуудын "Би Монгол хүн" холбооноос өрнүүлсэн хандивын аяны хүрээнд цугларсан 1 599 999 төгрөгийг ӨМӨЗО-ны иргэн Д.Баянжаргал, "Нүүдэлчин сэрэхүй" ТББ-ын гишүүн Н.Бишгарам нар хүлээлгэн өглөө.

Түүнчлэн Капитрон банк 7000 000, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Казак залуусын фэйсбүүк группынхэн 250 000 төгрөг хандивлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 14 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр