МИ МИ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ 11 ХЭРЭГТ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА


"Caffeine Sodium Benzoate" буюу "Ми Ми" гэх нэршилтэй бодисыг БНХАУ-ын иргэд гэрийн нөхцөлд гарган авч хэрэглэдэг.

Монгол Улсаас БНХАУ-д нүүрс экспортлох болсонтой холбоотойгоор нүүрс тээврийн, хүнд даацын автомашины Хятад, Монгол жолооч нар ажлын ачаалал даах чадвараа нэмэгдүүлэх, нойр хүрэх, ядаргаанаас сэргийлдэг гэсэн цуурхалд итгэн, 2008 оноос "Ми ми" гэх бодисыг хэрэглэж эхэлжээ. Энэхүү бодис нь донтуулах чанартай бөгөөд тогтмол хэрэглэсэн тохиолдолд 3-5 жилийн дотор хүний таван цул эрхтэнд хуримтлагдан тэдгээрийг хүчтэй хордуулж, эргэж сэргэхгүйгээр гэмтээдэг аж.

Энэ хэрэглээг даган Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаднаас Тавантолгойн уурхай хүртэлх зам дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэр гуанз, буудлуудад уг бодисыг худалдах явдал тархсан ба сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад энэ төрлийн бодисыг зарж борлуулсан, хэрэглэсэн үйлдэл бүртгэгдэж эхэлсэн.

"Ми ми" гэх нэршилтэй бодистой тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар энэ төрлийн бодистой холбоотой 11 үйлдлийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурор, шүүхийн байгууллагад шилжүүлж анхан шатны шүүхээр 5 хэрэг шийдвэрлээд байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораториор хийлгэсэн 2015.07.22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр "Ми ми" гэх бодист Caffeine агуулагдахаас гадна "Fenetylline", "Penteylline" зэрэг бодис агуулагдаж байгааг илрүүлсэн байна. Энэ дүгнэлтээр тогтоогдсон "Fenetylline бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2-р жагсаалтад орсон бодис юм.

Иймд 2017.07.01-ний өдрөөс мөрдөгдөж буй шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлгийн 20.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, шинэчлэн найруулагдаж байгаа Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 2, 4.1, 11 дэх хэсэгт... "эм, эмийн түүхий эд" гэж нэмж оруулах санал, танилцуулгыг ХЗДХЯ-д хүргүүлснээр Эрүүгийн хуулийн 20.14.2-т Эм, эмийнтүүхийэд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол дөрвөн мянга зургаан зуун далан нэгжээс хорин дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хуульчлагдсан нь Мими гэх бодисын хууль бус эргэлтийг хязгаарлах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн юм.

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн бодисын тархац, хууль бус хэрэглээ, борлуулалтыг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн болон хууль хяналтын бусад байгууллагатай хамтарсан хяналт, шалгалтыг явуулж байна.

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБА ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 14 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 6 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр