ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ


Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан хотын дарга захирамж гаргасан билээ. Захирамжаар хуурайшилтын зэрэглэл буурах хүртэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийх, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх болон үйлчилгээ эрхлэхийг хориглосон. Харин Нийслэлийн Аялал жуулчлалын газраас ногоон бүсэд аялахгүй байх болон галын аюулгүй байдлыг хангах талаар иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг гаргах, байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголлоо.

Түүнчилэн дүүргүүдийн Засаг дарга нарыг түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гал гарсан тохиолдолд шуурхай ажиллах томилгоот бүрэлдэхүүнүүдийг бэлэн байлгахыг үүрэгдсэн.

Үүргийн дагуу Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдаж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Мөн дүүргийн ногоон бүс бүхий хороодын нутаг дэвсгэрт эргүүлийн пост гаргаж, иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх анхааруулга бүхий хэвлэмэл хуудас тарааж байна. Түүнчилэн тээврийн хэрэгсэл, хүн олноор зорчдог газруудад урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх самбар байршуулах ажлыг эхлүүлээд байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 6 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 6 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 6 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 11 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 11 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27