БОАЖ-ЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ ЭНИГМА ХХК-ТАЙ ХАТУУ ТЭМЦЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ


Богдхан уулын байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газарт иргэд, аялагчид, жуулчдад зориулан автомашин, дугуйны зогсоол, стандартад нийцсэн хогийн цэг зэргийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Богдхан уулын тус байгалийн цогцолбор газарт газар эзэмшиж байсан "Энигма" компанийн 42 га газраас 3 га-г нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан билээ. Харин "Энигма" компани 3 га газрыг чөлөөлж өгөхгүй хэмээн эсэргүүцэж байгаа юм. Эсэргүүцэлдээ өөрийн охин компани болох Монголын үндэсний их сургуулийн оюутнуудыг хүртэл оролцуулжээ.

Гэвч тус компанийн зүгээс дээрх асуудлаар БОАЖЯ-ыг шүүхэд өгсөн бөгөөд шүүхийн анхан шатны шийдвэр "Энигма" компанийн талд гарсан байна. Иймд уг шийдвэртэй холбогдуулан БОАЖЯ-наас давж заалдаад байгаа аж. Тэгвэл "Энигма" компани шүүхийн шатанд байгаа асуудлыг цэгцрээгүй байхад нь МХЕГ-аас үйл ажиллагаа явуулахыг хориглосон уг байршилд барилга барихаар газар ухаж эхэлсэн байна. Нэг ёсондоо МХЕГ болон бусад холбогдох байгууллагуудын шийдвэрийг үл хүндэтгэн, дахин газар ухаж эсэргүүцсээр байна.

Өчигдөр хууль зөрчиж газар ухсан тус газарт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар очсон. Мөн Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, ЦЕГ-ын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтан, албан хаагчид, мэргэжилтнүүд очиж танилцлаа. Харин "Энигма" компанийн төлөөлөл болон удирдлагууд уг шийдвэр гарсан өдрөөс хойш албаныхантай уулзалт хийгээгүй байсаар байна.


Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол "Тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах гэж байгаа аливаа аж ахуйн нэгж заавал байгаль орчны үнэлгээ хийлгэж, тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас авах ёстой байдаг. "Энигма" компанийн хувьд ямар ч зөвшөөрөл аваагүй. Мөн төсөвт 3 тэрбум төгрөгийн татварын өртэй байгаа. Татварын мөнгийг уг компаниар төлүүлнэ. 3 га газрыг чөлөөлөхгүй гэж уг компани шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр тус компанийн талд гарсан. Гэхдээ давж заалдсан байгаа. Мөн МХЕГ-аас уг байршилд үйл ажиллагаа явуулж болохгүй гэж лацадсан байсан. Харин шүүхийн шатанд байгаа, дээрээс нь МХЕГ-ын шийдвэрийг үл хүндэтгэн, тавьсан лацыг авч газар ухсан байна. Нийтийн эзэмшлийн газрыг олон нийт, иргэд л ашиглах ёстой. Цаашид иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч аж ахуйн нэгжид хатуу шаардлага тавьж ажиллах болно. Тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Мөн "Энигма" компани 3 га газраа чөлөөлөхгүй гэж байгаа бол тэдний эзэмшлийн 42 га талбайн эзэмших зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахыг ч үгүйсгэхгүй" гэсэн юм.

Дашрамд дурдахад, "Энигма" компанийн үйл ажиллагаа явуулж байгаа уг газарт өмнө нь Нийслэлийн газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал, цагдаа гээд бүх чиглэлээр хамтарч, шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар олон зөрчил илэрсэн гэх дүгнэлтүүд гарсан. "Энигма" компани нь газраа хоёр, гурав хувааж, их сургууль барина гэх нэрийн дор газрын төлбөрөөс зугтаасаар иржээ.

С.Долгорсүрэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 20 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр