Ж.Галбадрах: Боловсролын сайд "Монгол улс багшийн дутагдалгүй" гэж зарлалаа

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

Боловсролын сайдын хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Галбадрах өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Боловсролын сайд Л.Энх-Амгалан миний нэрийг дурдаж, 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэл хийжээ.

Мэдэгдэл нь надад хаягласан боловч нийт салбарынхан, сурагчид, эцэг эхчүүд, багш нарт хандаж 'Монгол Улс багшийн дутагдалгүй' гэж зарлалаа гэж ойлгосон. Үнэхээр тийм бол баяр хүргэе.

Гэхдээ сайд та буруу бодож байна гэдгийг тооцоонд үндэслэн тайлбарлая.

УИХ дахь Боловсролыг дэмжих лобби бүлгийн ахлагч, МАН-ын дэргэдэх Боловсролын бодлогын хорооны даргын хувьд боловсролын салбарын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаа хийж ирснээ энэ дашрамд хэлье.

Өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан багшийн хомсдол, сургуулийн хүртээмж зэрэг асуудлаар яамыг тооцооллоо зөв хийхийг байнга шахаж, шаардсаар ирсэн. Үүнийг буруугаар ойлгож маргах шаардлагагүй. Харин ч тооцоо, судалгаагаа нэгтгэн хамтдаа ярилцаж, хаана алдсан, хаана оносноо дүгнэж, боловсролын салбараа урагшлуулах учиртай бус уу?

Энэ бичвэр хэтэрхий урт санагдаж болох ч боловсрол бол улс орны ирээдүй, хөгжлийн суурь. Тиймээс иргэн бүр энэ салбарын тооцоолол хэрхэн алдагдсаныг дараах судалгаатай танилцаж мэдээсэй гэсэн үүднээс бичиж байна.

Монгол Улсад нийт 899 сургуульд 818,612 сурагч суралцаж байна. Бага анги (1-5 дугаар анги) 12,201 бүлэг, дунд анги (6-9 дүгээр анги) 9,392 бүлэг, ахлах анги (10-12 дугаар анги) 5,271 бүлэгтэй. Нийт 40,642 багш ажиллаж байгаагаас 34,975 нь төрийн өмчийн сургуульд багшилж байна.

Уг нь багшийн дутагдлыг тооцох нь "шаардлагатай багш"-ийн тооноос "одоогийн ажиллаж байгаа багш"-ийн тоог хасаад гаргах энгийн зүйл. Харин бид шаардлагатай багшийн тоог гаргах аргачлал дээр зөрөөд байгаа юм.

ЧАНАР ЯРИХ УУ, ЭСВЭЛ ЯМАР Ч ХАМААГҮЙ АРГААР БАГШИЙН ТООГ НӨХӨХ ҮҮ?

Яам сургуулиудаас шаардлагатай болон дутуу багшийн тоог шууд гаргуулдаг. Сургуулиуд ажиллаж байгаа багшийнхаа нөөцийг тооцож, багш нартаа илүү цаг хуваарилах боломжийг судалж, гарцаагүй дутагдах багшийнхаа тоог л яаманд хүргүүлдэг. Мэдээж тэтгэвэрт гарсан багш, их сургуулийн төгсөх курсийн оюутан, цагийн багш зэрэг бүх боломжоо ашиглан дутагдлаа аль болох бага гаргахыг хичээдэг.

Харин манай баг сургалтын чанарыг нэгдүгээрт тавих зарчим баримталж, журамд заасан норм, нормативыг мөрдөн, үндэсний цөм хөтөлбөрт багтсан бүх хичээлийг бүрэн оруулахаар тооцсон.

Бид дараах зарчмыг баримталсан.

  1. Багш бүр долоо хоногт нормын 19 цагийн хичээл заана.
  2. Багш зөвхөн өөрийн үндсэн мэргэжлийн хичээлийг заана. (Түүх, нийгэм; биологи, эрүүл мэнд; дүрслэх урлаг, дизайн технологи зэрэг судлагдахууныг хавсран заах боломжтой гэж үзсэн бөгөөд бусад хавсралтыг зөвшөөрөөгүй.)
  3. Англи хэл, мэдээллийн технологи, технологийн хичээлийг улсын баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу дэд бүлгээр (подгрупп) орно гэж тооцсон.

Энэ зарчмаар тооцоход нийт 50,440 багш шаардлагатай гэсэн дүн гарсан. Үүнээс одоо ажиллаж байгаа 40,642 багшийг хасахад 9,796 багшийн дутагдал үүсэж байна.

Тухайлбал:

  • Математик – 543
  • Монгол хэл, бичиг – 1,263
  • Англи хэл – 2,451
  • Физик – 463
  • Хими – 759

... зэрэг хичээл тус бүрээр багшийн хомсдол гарсан. Хамгийн их багш дутагдалтай сургуулиудыг болон аймаг тус бүрийн тооцоог ч гаргасан.

Яам өөрөө нэгтгэдэг их өгөгдөлд тулгуурласан учраас бид энэхүү тооцоогоо хариуцлагатайгаар хамгаална.

Энэ тооцоог няцаахын тулд "багш нарын цалин бага тул илүү цагтай байж болно", "математикийн багш олдохгүй бол физикийн багш математикийн хичээл зааж болно", "анги танхим хүрэлцэхгүй учраас англи хэлийг подгруппээр оруулах шаардлагагүй" гэх мэт тайлбар хэлж болох юм.

Гэвч үүнийг бид өнөөдрийг хүртэл зөвшөөрсөөр ирсний үр дүнд сургалтын чанар буурсан. Цаашид ч ийм байдлыг зөвшөөрсөөр явах уу?

САЙДАА, БОДИТ БАЙДЛАА ЭГЦЭЛЖ ХАРЪЯ

9,700 гаруй багш дутуу байхад "Монгол Улс багшийн хомсдолгүй" гэж ярьж, баталж байгааг огт ойлгосонгүй.

Та ямар зарчмаар, ямар аргачлалаар энэ тооцооллыг хийснээ нээлттэй тайлбарлана уу. Олон нийтийн өмнө шударгаар мэтгэлцэхэд бэлэн байна. Тооцооллоо зөв хийхгүй бол багшийн хомсдлыг арилгах бодлого ч зөв гарахгүй.

Таныг багш, сургуулийн захирлуудтай биечлэн уулзаж, жаргал зовлонг нь сонсоосой гэж хүсэж байна. Захирлууд сургуулийнхаа хаалга руу ширтэн, багшийн ажил хайж ирэх хүн харагдах болов уу гэсэн горьдлого тээн суугаа нь хэтрүүлэг биш, бодит байдал юм.

Багш сурагчдадаа чанартай хичээл заахын тулд сайтар бэлтгэх ёстой. Гэтэл өнөөдөр багш нарт тийм боломж алга. Тэд илүү цагийн ачаалалд дарагдаж, туйлдаж байна. Олон цагийн хичээл заахын хэрээр бэлтгэл дутмаг болж, сурагчдадаа давтлага өгөх, дэвтэр засах цаг ч хомс байна.

Би багш хүн. Долоо хоногт 30 цаг самбарын өмнө зогсох ямар хүнд байдгийг сайн мэднэ.

Энэ бол түр зуурын тооны маргаан биш, бодлогын асуудал юм. Монгол Улс хүрэлцээтэй анги танхимд хүүхдүүддээ чанартай боловсрол олгох бодлоготой байх уу, эсвэл давчуу ангид ачаалал нь хэтэрсэн багш нараар хичээл заалгаад, жил бүр сургалтын чанар муудаж байгаад гайхсаар байх уу гэдгийг бид ярилцах ёстой.

Сургууль бол сурагчдын эрх ашгийг нэгдүгээрт тавьж, сургалтын чанартаа байнга анхаарах ёстой. Энэ удаа зөвхөн багшийн тоон хомсдолын талаар дурдлаа. Харин багшийн чанарын хомсдолын талаар ч мөн ярилцах шаардлагатай. Бид багшийг хөгжүүлэх бодлогоо орхигдуулж ирсэн тухайгаа ч хэлэлцэх ёстой.

Сайдаа, таны ярьж байгаа зүйл сургалтын чанарт бус, зөвхөн "багшийн хомсдолгүй" гэдгийг батлахад чиглэсэн судалгаа биш байгаасай" гэжээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 1 цагийн өмнө
Ж.Галбадрах: Боловсролын сайд "Монгол улс багшийн дутагдалгүй" гэж зарлалаа 1 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 1 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 1 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 1 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 3 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 4 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 4 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02