Р.НЯМДОРЖ ГОВЬ-АЛТАЙН БӨХЧҮҮДЭЭР ХАМГААЛУУЛЖ БАЙНА


Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Шүүхийн гурван шатны хууль ёсны шийдвэрийг эсэргүүцсэн бөхчүүдийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүнээр 20 орчим жил ажилласан Р.Нямдоржийг огцруулах асуудал сүүлийн жилүүдэд бөхчүүд, бөх сонирхогчдын дунд өрнөсөөр шүүхийн шатанд шилжсэн билээ. Түүнчлэн гурван шатны шүүхээс Р.Нямдоржийн асуудлыг хэрэгсэхгүй болгож, шинэ тэргүүн сонгох шийд гарсан байдаг. Тиймд бөхийн холбооны цэцдийн зөвлөл өнгөрсөн тавдугаар сард хуралдаж, Гацуурт компанийн захирал Л.Чинбатыг томилсон ч одоог хүртэл ажлаа хүлээж аваагүй аж. Мөн бөхийн өргөөнд ямар хүн оруулахгүй хамгаалалтанд авсан байна. Харин шүүхэд хандахад "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Л.Чинбатыг шинэ тэргүүнээр сонгожээ. Ажлаа өөрсдөө хүлээж ав" гэсэн хариуг албан бичгээр ирүүлсэн байна. Тэгвэл Р.Нямдорж тамга тэмдгээ өгөхгүй, Бөхийн өргөө рүү оруулахгүй, Говь-Алтайн бөхчүүдээр хамгаалуулж байгаа аж. Тиймээс асуудлыг хүчээр шийдвэл бөхчүүдийн дунд зодоон, тэмцэл, талцал үүсэх юм.

Харин Бөх судлаач Д.Ганболд "Үндэснийхээ уламжлалыг мэдэхгүй хүн байх ёсгүй. Арга техникийн хувьд сайжруулах зүйл олон бий. Хоёр тал болоод байгаа асуудлыг гурван шатны шүүх давчихсан байтал ажлаа хүлээлгэж өгөхгүй байна. Монгол бөхийн 50 шинэчлэл ер шинэ зүйл биш. Угаас байсан зүйлсийг хөрвүүлчихсэн. Харин энэ бүхнийг шинэ бөхийн холбоо засаж чадна гэж судлаач хүний хувьд үзэж байгаа. Энэ асуудлыг шинэ Ерөнхийлөгч маань хүртэл анхааралдаа аваасай" хэмээн ярилаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 20 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр