ОБЕГ-Т ГАЗАР, УСНАА ЯВАГЧ “HAGGLUND BV-206” МАШИН ХАНДИВЛАЛАА


Монгол Улсын хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг болзошгүй байгалийн, хүний, техникийн болон технологийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх чиг үүрэгтэй Онцгой Байдлын Ерөнхий Газарт Петровис групп зайлшгүй шаардлагатай техник хэрэгсэл болох "HAGGLUND BV-206" газар, уснаа явагч маштн хандивлалаа. "HAGGLUND BV-206" машиныг Швед улсад үйлдвэрлэгдсэн, НАТО-гийн армийн зэвсэглэлд ашигладаг аж. Гал түймэр, зуд, үер гэх мэт байгалийн эрс тэс үзэгдэл ихтэй манай оронд машин техник хүрэх боломжгүй газарт аюул осол, гамшиг тохиолдсон үед ОБЕГ-ынхан цаг алдалгүй хүрэх боломжтой болсон юм.

"HAGGLUND BV-206" нь Монголд ердөө 3-хан ширхэг байгаагийн нэгийг гардуулж өгсөн юм.

Байгаль цаг уурын онцгой нөхцөл, сорилт тулгарсан нөхцөлд ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн гамшгийн голомттой улаан биеэрээ тулгарах үед техник, хангамж нөөцийг хүргэх болон гамшгийн бүсээс иргэдийг аврах, ачиж тээвэрлэх боломжийг эрс нэмэгдүүлж байгаагаараа "HAGGLUND BV-206" Онцгой Байдлын салбарынханд чухал хэрэгтэй техник хэрэгсэл билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 20 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр