ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ДЭМЖЛЭГ АВАХЫГ ХҮССЭН ИРГЭДИЙН ӨРГӨДЛИЙГ ГУРВАН ЦЭГТ АВНА


Улаанбаатар хотын хэмжээнд 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч байна. Иргэдэд орон сууц худалдан авахад тулгардаг гол асуудал болох урьдчилгаа төлбөрийг шийдэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулж, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх боломж бий болсон билээ.

Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авахыг хүссэн иргэдийн өргөдлийг өнгөрсөн сарын 30-наас авч эхэлсэн. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Мэдээлэл, сурталчилгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадуламын танилцуулснаар өнөөдрийн байдлаар тус газарт 350 иргэн хандаж, бүртгүүлсэн байна. Үүнээс 25 иргэний өргөдөл шаардлага хангаж, 3 иргэн санхүүжилтээ авчээ.

Өнөөдрийн байдлаар иргэдийн өргөдлийг 2 цэгт хүлээн авч байна. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт буюу Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр болон 32-ын тойрогт байрлах Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын иргэдийг хүлээн авах байранд авч байгаа юм. Иргэдэд илүү ойртох үүднээс нэмж СХД-ийн нутаг дэвсгэр Баянхошуунд иргэдийг хүлээн авах төв ажиллуулахаар болжээ. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн иргэд Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын 9802-6999 дугаарын утсанд холбогдох боломжтой байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 25 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр