Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Д.Мөнхжаргалын санаачилгаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар "Дээд эрүүл мэнд гэгээрэхүй" ТББ-тай хамтарч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн хот дахь Эмнэлгийн дээд сургуульд "Идээ ундаа, явдал мөр, 5 заслаар өвчнийг анагаах нь" сэдэвт сургалтанд нийт 24 уламжлалт анагаах ухааны эмчийг хамруулсан. Сургалтанд Эрүүл мэндийн төвийн 9 эмч, Нэгдсэн эмнэлгийн 5 эмч, Хүүхдийн клиник сувиллын 2 эмч, Өрхийн эрүүл мэндийн төвийн 9 эмчийг явуулжээ. Тэгвэл сургалтаар уламжлалт анагаах ухааны эмч нар танхимийн болон дадлага хичээлээр идээ ундаа, явдал мөр, 5 засал эмчилгээг хийх мэдлэг, ур чадвараа дээшлүүлжээ.
Ю.Нямгэрэл
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна