ХӨВСГӨЛ НУУР ОРЧМЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА


Амралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан Хөвсгөл нутгийг зорих жуулчдын тоо эрс нэмэгддэг билээ. Харин Хөвсгөл нуурын ойролцоох орчин хог хаягдлаар дүүрч гамшгийн хэмжээнд хүрэх эрсдэл ойрхон байгаа. Тиймээс аймгийн Засаг дарга Л.Ганболд Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Хөвсгөл нуур орчмын бохирдлыг бууруулах ажлын хэсгийг байгуулж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллах үүрэг өгсөн.


Харин Хөвсгөл нуур орчмын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагчаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Н.Бямбадоржийг томилжээ. Ажлын хэсэг нуурын орчмын газраар хууль хяналтын байгууллагын төлөөлөл бүхий холбогдох байгууллагынхантай хамтран өнөөдрөөс хяналт шалгалт хийж 5 хоног ажиллахаар боллоо.

Тэгвэл Баяр наадмын өдрүүдэд Хөвсгөл нуурт өдөрт 10 мянга гаруй иргэд ирж байсан бол өнөөдийн байдлаар өдөрт 6000 орчим иргэд байнга ирж, явж байгаа ажээ. Жуулчны бааз, дэн буудлууд хүн дүүрсний улмаас иргэд Хөвсгөл нуурын эрэг дагуу, зарим иргэн тусгай хамгаалалттай газруудад дураараа бууж амарч, зугаалж байгаа төдийгүй явахдаа хог хаягдлаа орхин орчноо бохирдуулсаар байгаа юм.

Ю.Нямгэрэл


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 25 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр