ТҮЙМЭР УНТРААХАД ОРОЛЦОЖ БАЙГАА ИРГЭДЭД УРАМШУУЛАЛ ОЛГОНО


Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан байна. Харин сүүлийн өдрүүдэд төв суурин газруудыг тойрсон түймрийн тохиолдол хэд хэд гарсан тул иргэд илүү анхаарал хандуулж, санаа зовниж байна.

Иймд сайн дураараа нэгдэж түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж, урамшуулал олгохыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгалаа.

Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудын Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулснаар одоогийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд 300 гаруй сая төгрөгийн бэлэн мөнгө, бараа материалын хандив цуглаад байна. Тухайлбал,

1. "Онцгой импекс" ХХК-аас үүргийн гал унтраагуур 8 ширхэг (РЛО 250.000х8=2 сая төгрөг)

2. ДЦС-4 ТӨХК ажилчдын нэг өдрийн цалин 50 сая төгрөг

3. "Эрдэнэс Тавантолгой" ажилчдын нэг өдрийн цалин 100 сая төгрөг, усны автомашин 4-5, шүүгчтэй амны хаалт 5 мянган ширхэг,

4. Иргэдийн санаачилгаараа байгуулсан Фэйсбүүк бүлгэмээс 30 сая төгрөг, 200 гаруй иргэд ус, хүнс, бээлий, гар багаж, хэрэгсэл,

5. "АПУ" ХХК 50 сая төгрөгийн өртөг бүхий ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн,

6. "Шунхлай" ХХК 20 сая төгрөгийн өртөг бүхий бензин, шатахууны хандив,

7. "Тайж" групп 10 сая төгрөг экспортод гардаг лаазалсан махан бүтээгдэхүүн,

8. ХЗДХ-ийн албан хаагчид нэг өдрийн цалингаа тус тус хандивлаад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 30 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 4 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр