СҮХБААТАР ДҮҮРЭГ ШАГНАЛЫН МӨНГӨӨ ОБЕГ-Т ХАНДИВЛАЛАА


Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газраас 11 дэх жилдээ зохион байгуулсан "Дээлтэй Монгол-2017" наадамд 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцон дэд байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан. Өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нар уг наадамд амжилттай оролцсон хамт олондоо баяр хүргэлээ. Энэ үеэр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд "Дээлтэй Монгол наадамд амжилттай оролцсон бүх хэлтэс, алба, 1-20 хорооны Засаг даргын Ажлын алба, иргэд, хамт олондоо баяр хүргэж, та бүхнийхээ цаашдын ажилд амжилт хүсье. Баяр, амралтын өдрүүдэд эх орон минь шатаж байна гэсэн харамсалтай мэдээг бид сонсч, харж байна. Тийм учраас дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газрын хамт олны санаачилгаар энэхүү шагналын мөнгө болох 720 мянган төгрөгийг Онцгой байдлын Ерөнхий газарт хандивлахаар болсноо дуулгая. Бидний энэхүү хандив галын шугаманд ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчдад хоол, хүнс, бусад шаардлагатай эд зүйлс болон хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Та, бид эх орныхоо өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагчид" гэдгийг тодотгов. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд ОБЕГ-т Сүхбаатар дүүргээс хандивлаж буй мөнгөн хандивыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Анхбаярт гардуулан өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 30 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 4 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр