ТҮЙМРИЙН 70-80 ХУВЬ НЬ ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛЖ БАЙНА


Баяр наадмын өдрүүдэд улсын хэмжээнд ой хээрийн түймрийн дэгдэлт газар авч ойн түймэр ассаар байна. Өнгөрөгч шөнө Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны удирдлагууд Төв аймгийн Батсүбэр суманд асаж буй гал түймрийн байдалтай газар дээр нь танилцаад ирлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 15-ны өдөршуурхай хуралдаан зарлаж, түймрийн тархалтын талаар мэдээлэл сонсон холбогдох албаныханд үүрэг өгсөн бөгөөд Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Батсүмбэрт ажиллахаар урьд шөнө гарсан.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 21 түймэр асч байгаа. Үүний тав нь одоогоор хүн, хүч хүрэх бололцоо муутай ой хөвчид байгаа юм. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, мөн Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумаас гадна Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан ойн түймрийн 16 голомтод Онцгой байдлын албанаас 700 гаруй алба хаагч, 30 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Төв аймгийн Батсүмбэр сумаас зүүн хойш 35 км-ын зайд их хэмжээний ой хээрийн түймэр 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тасралтгүй ассаар байна. Замын бартаа саад ихтэй уулархаг энэ газарт онцгой байдлын гал сөнөөгчид очиход тун хүндрэлтэй газар байлаа. Нийтдээ 15 км газар нутгийг хамраад буй уг түймрийг гал сөнөөгчид цурманд нь оруулаад байгаач газрын хөрс хэт хуурайшилттай байгаа учир түймэр дахин дэгдэх магадлал өндөр байгааг хэлж байлаа.

Батлан хамгаалахын сайдын ажлын бүрэлдэхүүнд Батлан хамгаалах яамны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ар талын хангалт үйлчилгээний газрын дарга, Бригадын генерал Эрдэнэдалай нар газар орон, цагийн байдалтай танилцан хуурай хүнс, ус гутал хувцсыг онцгой байдлын албаныханд өглөө. Энэ түймэрт Дорноговь, Говьсүмбэр, аймгуудын Онцгой байдлын ангийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн татан оролцуулж байгаа бөгөөд Төв аймгийн Онцгой байдлын албаны гал сөнөөгчид гээд нийт 40 гаруй гал сөнөөгчид түймрийн голомтон дээр өдөр шөнөгүй ажилласаар байна. Мөн нутгийн 70 гаруйэнгийн иргэд өөрсдийн сайн дураар түймэрт дайчлагдан оролцож байна.

Гал түймрийн аюулд өртсөн нутаг орноо хамгаалах энгийн иргэд, залуусын хөдөлгөөн нилээд эрчимтэй өрнөж байгаа. Батсүмбэрт гарсан түймрийг унтраах ажиллагаанд төрийн бус байгааллагын болон сайн дураараа нэгдсэн залуус гал сөнөөгчдөд хоол хүнс, эд материалын зүйлсийг энэ үеэр мөн тусламж болгон авчирчээ.

Ойрын өдрүүдэд хэт халалт, хуурайшилттай байгаа ч түймэрт өртөж буй нийт түймрийн 70-80 хувь нь хүний хүчин зүйлээс, аялал зугаалгаар яваа иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарсаар байгаа юм. Иймээс иргэдийг сонор сэрэмжтэй байхыг өндөр хэмжээнд анхааруулсаар байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 8 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 9 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 10 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 10 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 11 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 11 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 11 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27