БАЯРЫН ӨДРҮҮДЭД ҮЙЛЧЛЭХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛИЙГ НЭМЛЭЭ


Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд:

1.Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 87 чиглэлд их багтаамжийн 676, туслах 5 чиглэлдбага багтаамжийн 21, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 711 автобус үйлчилгээнд ажиллана.

2.7 сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж "Мишээл экспо төв"рүү нийт 10 чиглэлийн 62 автобус, "Дүнжингарав худалдааны төв" рүү24 чиглэлийн 158 автобус үйлчилнэ.

3."Мишээл экспо төв" болон "Дүнжингарав худалдааны төв"-өөс "Төв цэнгэлдэх хүрээлэн" рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу "Урбанек"-ын урд талын "Дундгол"-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн" рүү 3 автобус 5 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу "Давааны зөрлөг"-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.

№

Чиглэл

Тээврийн хэрэгслийн тоо

Хүлээлгийн хугацаа

1

"Давааны зөрлөг-Хүй 7 худаг"

5

4 мин

2

"Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн"

3

5мин

3

"Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн-Мишээл экспо"

20

3мин

4.7сарын 11,12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос,7 сарын 13-ны өдөрхотын төв буюу "МУБИС"-ийн баруун тал буюу "Улаанбаатар зочид буудал"-ынавтобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус20 минут тутам,"3,4-р хороолол", "7 буудал", "ХМК", "Офицеруудийн ордон"-ны зогсоолуудаас 13 бага багтаамжийн автобус "Хүй 7 худаг" руу1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

5."Төв цэнгэлдэх хүрээлэн" орчмын 3 түр зогсоолоос таксийн үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 12 аж ахуйн нэгжийн 550 такси иргэдэд хүргэнэ. Үүнд:1. "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол; "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТанхимын арын зогсоол; 3. "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө , KH apartment баруун талын зогсоол

6.Баяр наадмын өдрүүд буюу 7 сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд "Амгалан"-гаас"Давааны өртөө" хүртэл Рейлбус 500 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

Рейлбусын үйлчлэх цагийн хуваарь

7.Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүдэд Нийслэлийн тээврийн газраас 5 төрлийн тусгай зөвшөөрөл олгоно. Үүнд:

Таксийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Шар өнгөтэй байна.

"Дүнжингарав-Төв цэнгэлдэх-Мишээл экспо төв", "Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн" чиглэлд үйлчлэх нийтийн тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Бор өнгөтэй байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талбуюу Чингисийн өргөн чөлөө120 мянгат, хойд тал буюу Махатма Ганди, урд тал буюу Нийслэлийн гудамжаар дайран өнгөрөх чиглэлд үйлчлэх нийтийн тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Улаан өнгөтэй байна.

Дүнжингарав худалдааны төв болон Мишээл экспо төв орох чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөлНогоонөнгөтэй байна.

Давааны зөрлөгөөс Хүй 7 худагчиглэлд үйлчлэх тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрөл Хөх өнгөтэй байна.

Мөн автобусны карт цэнэглэх явуулын 3 цэг Хүй долоон худагm 1, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд ба хойд талд нь 2 цэг байрлан ажиллана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 32 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 4 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 5 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр