Ц.Баатархүү сайд Монголын анхны TIER III зэрэглэлийн дата төвд ажиллалаа

О.Шүрэнцэцэг
2025/05/05

Технологийн хурдацтай хөгжил дэлхийн эдийн засгийн бүтцийг өөрчилж, дижитал эдийн засгийг бий болголоо. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун, дэвшилтэт технологиуд улс орнуудын эдийн засагт голлох байр суурь эзлэв. Энэ хэрээр хувь хүн, байгууллага, улс орнуудад өгөгдлийн хэрэглээ нэмэгдэж, мэдээллийн аюулгүй хадгалалт, боловсруулалт, хамгаалалтад дата төвүүдийн үүрэг өсөн нэмэгдэж байна. 

 Дэлхийн дата төвийн зах зээл 2009 онд 22-23 тэрбум ам.доллараас 2024 онд 250 тэрбум ам.долларт хүрч, арав дахин өслөө. 2030 он гэхэд энэ хэмжээ 400 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн таамаг бий. Энэ өсөлт эрчим хүчний салбарт сорилт бий болгож, дата төвүүдийг хямд, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй бүс нутгуудыг сонгоход хүргэж байна. 

 Тэгвэл Монгол Улс энэ чиг хандлагыг ашиглан дэлхийн дата төвийн зах зээлд өрсөлдөх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулбал, манай улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, сэрүүн уур амьсгал, газарзүйн таатай байршил, байгалийн гамшгийн эрсдэл багатай байдал зэрэг давуу талууд бий. 


 

Иймд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам дижитал эдийн засгийг хөгжүүлэх стратеги бодлогынхоо хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар дата төвийн зах зээлийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг зорьж байна. Энэ хүрээнд ЦХИХХЯ-ны сайд Ц.Баатархүү, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахарагийн хамт ням гарагт /2025.05.04/  Монголын анхны TIER III зэрэглэлийн дата төвд ажиллалаа.

 Тус төвийг Мобиком корпораци Японы KDDI корпорацийн дэмжлэгтэйгээр барьж, 2018 онд ашиглалтад оруулжээ. Энэ нь Мобиком корпорацийн 3 дахь дата төв болж байна. Тус байгууллага нь анх  байгууллагын болон хэрэглэгчдийнхээ өгөгдлийг найдвартай хадгалах, хамгаалах чиглэлд дата төвөө байгуулж байсан бол өнөөдөр дата төвийн зах зээлий эрэлт хэрэгцээнд тулгуурлан 3 дахь дата төвөө байгуулсан байна. 

 Тус дата төв нь дэлхийд тэргүүлэгч TELEHOUSE брэндийн стандартад нийцсэн, Монголын анхны TIER III зэрэглэлийн дата төв ба нарны эрчим хүчээр оффисын цахилгааны хэрэглээг хангадаг юм байна. 

 

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18