2024 онд 415 хүн сүрьеэ өвчний улмаас нас барсан

Ц.Цэрэнбадам
2025/03/24

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд сүрьеэгийн нөхцөл байдал, хийж буй ажил зэргийг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгальмаа" Сүрьеэ өвчинтэй тэмцэх өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 24-нд тэмдэглэн, өнгөрүүлдэг. Энэ жил Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Тиймээ бид сүрьеэг устгаж чадна: Амлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе” уриатайгаар тэмдэглэж байна. Монгол Улс сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд багтдаг. Тухайлбал, 2023 онд 3000 орчим сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар буурсан үзүүлэлтэй байгаа юм. Гэвч нийслэл хотод ихэнх хувь буюу 57 хувь нь, аймаг орон нутагт 43 хувь нь бүртгэгдээд байна. Өнөөдөр дэлхий дахинд сүрьеэгийн эмчилгээ улам богиносож байна. Бид ч бас дэлхийн түвшинд хүрсэн сүрьеэ оношилгооны аргуудыг нэвтрүүлээд байна. Ингэснээр эмд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэх боломжтой болсон.

Улсын хэмжээнд одоогийн байдлаар сүрьеэгийн 42 нэгжид 44 тоног төхөөрөмж ашиглагдаж байна. Мөн 33 зөөврийн болон дижитал рентгенийг сүрьеэгийн оношилгоонд ашиглаж байна. Түүнчлэн явуулын ирт илрүүлэг шинжилгээгээр сүрьеэгийн шинжилгээг хийж байна. Тухайлбал, нийслэлд явуулын таван баг, орон нутагт гурван баг ажиллаж байна. Сүрьеэ өвчний үед  шалтгаангүй халуурч, хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгаж, хөлрөх шинж илэрч, бие сульддаг. Хэрэв ийм шинж тэмдэг илэрч байгаа бол яаралтай эмчид хандах хэрэгтэй" гэв.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте" Монгол Улсын засгийн газар сүрьеэтэй тэмцэх ажилд хувь нэмэр оруулж байгаад талархаж байна. 2023 онд дэлхий нийтэд 10.8 сая хүн сүрьеэ өвчнөөр өвдөж, 1.2 сая хүн нас барсан байна. Монгол Улсын хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад сүрьеэ өвчний дарамт өндөртэй улсын нэгт нэрлэгддэг байна. Сүрьеэгийн тооцоолсон өвчлөл 2020 оны байдлаар хүн амын дунд 413 байсан бол 2023 онд 491 болж 11.19 хувиар өссөн байна.

Өөрөөр хэлбэл, хүн амын дунд өвчлөл эрс нэмэгдэж, халдвар тархах эрсдэл өндөр байна. Монгол Улсад 2023 онд 328 хүн, 2024 онд 415 хүн энэ өвчний улмаас нас барсан. Нас баралт нэмэгдэж байгаа нь эрт илрүүлгийг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг үр дүнтэйгээр авч хэрэгжүүлэх шаардлагатай болохыг харуулж байна. Сүрьеэгийн халдварыг илрүүлж чадаагүй тохиолдолд халдвар тарсаар байх болно. Цаашилбал архи, тамхины хэт их хэрэглээ, чихрийн шижин зэрэг олон эрсдэлт хүчин зүйл сүрьеэгийн өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж байна" гэлээ.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18